“Буянтай хүний хүссэн бүхэн бүтдэг” хэмээн Бурхан Багшийн айлдсан ёсоор: Буяны үйлсэд шамдан, өөр өөрийн оногдсон ажлаа ариун сэтгэлийн үүднээс өрөвдөн энэрч “Туслая” гэсэн санаагаар шударгаар гүйцэтгэвээс “Буян” тэр болой, сайн үйлс ч тэр болой. Мөн Бурхан Багш: “Хүн үхэх нь гарцаагүй тул Овоолсон цэцгээс олон хэлхээ хийхийн адил Буяны олон үйлсийг бүтээ” гэж айлджээ. Буяныг хэрхэн үйлдэх вэ? Мэргэд аливаа буяны үйлийн: – Эхлэл, төгсгөлийг сайтар үйлдэх нь чухал болохыг номлосон байдаг. Үүнд Эхэнд сэдэл зөв байх: Эх болсон хамаг амьтын тусын тулд гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг төгсгөсөн Бурханы хутагийг олохын тухайд зориулан үйлдье гэж сэтгэлдээ бодоорой. /Бодсон амьтны тоогоор буян арвиждаг./ Дараа нь бодитой буянаа үйлдэх: Маани унших, сүм хийд, суврага эргэх, зул барих, ном унших, өглөг өгөх, бясалгал хийх, мөргөл үйлдэх …. гэх мэт Төгсгөлд зориулга ерөөл тавих: – /Аливаа ерөөлөө хоосон чанарын ерөөлөөр бататгадаг./

Энэ буяны шимээр би нэн даруй Бурханы хутагийг бүтээн үйлдээд энэ орчлонгийн нэг ч амьтныг хоцроолгүй бурханы оронд байгуулах болтугай. Хоосон чанарын ерөөл:- Би болон хамаг юмс үзэгдэл, үзэгдэх байдалдаа оршиж байгаа мэт боловч мөн чанар нь хоосон чанартай билээ. Хоосон чанартай би, хоосон чанартай бурханы хутагийг олоод, хоосон чанартай хамаг амьтныг, хоосон чанартай гэгээрэлд хүргэх болтугай./Уур хилэнгийн түймэр олон галвын буяныг нэг агшинд шатаадаг тул хоосон чанарын ерөөлөөр аливаа буянаа бататгаж байх нь буянаа барахгүй, арвижуулдаг болохыг Зопа ринбүчи багш олонтой сануулан сургадаг билээ./ Бурханы шашинд амьтан бүгдийн сэтгэл үндсэнд Бурхан болох уг хөрөнгө бий гэж номлосон тул та хэдий чинээ холыг зорьсон сэдэл үүсгэж, ерөөл тавин буяныг үйлдэнэ төдий чинээ таны буян арвижин Бурханы хутагт хүртэл оршиж, энэ болон төрөл тутмын тань ажил үйлс, амьдралд үр нь нөлөөлдөг байна. Энэ насны явцуу хүсэл бодлоос ангид бүхэн номын үйл болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *