Удамшил зүйн үүднээс хүнийг 150 наслах чадвартай гэж үздэг. Дэлхий дээр хүн амын наслалтаараа тэргүүлдэг Японд дундаж наслалт 79 байдаг бол Сомали Нигерт 47 байдаг байна. Олон жилийн судалгааны үр дүнд урт наслах дараах 10 дүрмийг боловсруулжээ. Өтөл нас гэдэг хүн бүхэнд ертөнцийн жамаар ирдэг жамтай бөгөөд эрт орой нь таны амьдралын хэв маягаас шалтгаална. Хэт их идэхгүй байх Багаар бодоход өдөрт 2000 кило калори илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх нь зүйтэй юм. Эрүүл байхын эх булаг нь өдөр тутмын хэрэгцээ болсон хоол тэжээлийн амьдралын үргэлжлэх хугацааг 20-60%- иар уртасгадаг юм. Хэмжээтэй идвэл идээ ундаа, хэтрүүлж идвэл хар хор гэж өвөг дээдэс минь үнэн үгийг өгүүлж ирсэн билээ.

1. Өөрийн бие организмын онцлогт тохируулан хоол хүнс, алин дэм, уургийн хэрэгцээгээ зөв зохистой хангаж сурах хэрэгтэй. 2.Өдорт 1-2 аяга сүү ууж хэвших. Сүү цагаан идээнээс аль болох кальци ихтэй тараг, хоормог, бяслаг, ааруул, аарц хэрэглэх 3. Өглөө бүр өлөн элгэн дээрээ буцалсан ус ууж хэвших /хоногт 1.5-2л ус/ 4. Аль болох бүдүүн ширхэгтэй 2-р гурил, хивэгтэй гурилаар хийсэн хүнс, хальсыг цэвэрлээгүй үр тариа, будаа /гурвалжин, хөц гэх мэт /-г хэрэглэх 5. Гурван цагаан хор гэгч / өөх тос, элсэн чихэр, давсыг/ аль болох бага хэрэглэх 6. Ногоон болон улбар шар өнгөтэй хүнсний ногоо байнга хэрэглэж хэвших. Ногоог шарж, буцалгаж бэлтгэхээс илүүтэй, уураар буюу жигнэж идэх нь зохистой. Байгалийн зэрлэг жимсийг илүүд үзэн хэрэглэх. 7. Согтууруулах болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх. Мөн халуун ногоо, төрөл бүрийн амтлагчаас татгалзах.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *