Хайрлах, дурлах, шохоорхох, шоглох гэдэг бүгдээрээ эр, эм хүмүүсийн харилцаанд учирдаг зүйлс. Эдгээрээс жинхэнэ хайрыг таньж, хайртай хүнтэйгээ хамт байна гэдэг л чухал. Гэвч муу залуус өөрсдөө ч мэдэлгүй охидоор “тоглох” тохиолдол бишгүй байна. Хэзээ нэгэн цагт шоглоомын тэр харилцаа дуусахад хохирогч нь бүсгүйчүүд болоод үлддэг. Тиймээс зүрхийг чинь шархлуулах даалгавартай яваа нэгнийг таних 7 зөвлөгөөг хүргэж байна. Хүсэл, тэмүүлэлгүй харилцаа Хэн нэгэнтэй харилцаагаа илүү удаан хугацаанд үргэлжлүүлэх, хамтдаа амьдралыг туулъя гэсэн хүсэлтэй хүмүүс ойрын гэхээсээ илүү холын зорилго, тэмүүллээр дүүрэн байдаг. Чамд хайртай залуу бол чамтай хамт амьдрах ирээдүйн орон байр, үр хүүхэд, аялал зугаалга, хийх ажил, олох орлого гээд хамаг л юмаа нэгд нэгэнгүй тоочино. Харин чамаар “тоглож” байгаа эр үүнээс яг эсрэгээрээ байх болно. Чиний шийдвэр түүнд сонин биш Хайрын харилцаа хамтын шийдвэр, яриа хөөрөөн дээр л тогтдог. Хоёр биендээ тохирсон, хоёр биенийхээ аз жаргал, үнэт зүйлсийг хөндөхгүйгээр гаргадаг шийдвэр бол хайртай хосуудынх л байдаг. Чи бүх зүйлийн буруутан болдог

Түүнтэй хамт бай, үгүй ч бай чиний хийсэн бүх зүйлийн эцэст тэр чамд юу гэж хэлдэг гээч. \”Үүнээс дор юм гэж хаана байхав” гэж тэр хээв нэг хэлж чадна. Чиний аюулгүй байдалд халддаг Чиний төлөө гэж боддоггүй, чамайг дорд үздэг хүн л чиний халдашгүй байдалд санаа амгалан нэвтэрч чадна. Чамаар тоглож буй эрийн хувьд энэ нь бүр маш амархан зүйл байх болно. Тэр чамд огтхон ч тоомжиргүй хандаад байвал зүгээр л түүнээс хол бай. Түүний дотно байдал үе үе өөрчлөгддөг Чамд хайртай хүний ааш араншин хаврын тэнгэр шиг хаашаа л бол хаашаа эргэж буцаад байхгүй л болов уу. Харин чамаар тоглож байгаа залуу нэг өдөр нь чамд учиргүй хайртай байснаа маргааш нь огт танихгүй нэгэн болж хувираад байж мэдэх юм. Ийм “маск”-тай нөхдөөс хол байгаарай. Түүний амлалт хэзээ ч үнэн байгаагүй Тэр чамд амлалт өгдөг л дөө. Гэхдээ тэр нь хэзээ ч үнэн байгаагүй. Чи үүнийг маш сайн мэддэг. Тэр болзоо, бэлэг, төлөвлөгөө, зорилго гээд олон зүйлийг чамд амладаг. Магадгүй дахиад хэзээ ч шөнийн 03.00 цаг хүртэл шоудахгүй гэдэг ч юм уу. Гэхдээ хариуд нь бүх зүйл өмнөхөөрөө давтагдсаар байсан. Тэд хүсвэл л хийдэг Уг нь хайртай, аз жаргалтай хосууд хэн нэгнээрээ хэлүүлэлгүй, хүлээлт үүсгэлгүйгээр хэрэгтэй зүйлийг хэрэгтэй цагт нь хийж амжуулж байдаг. Чамайг хэлээгүй байхад л аагтай сайхан цай чанаад өгдөг, аяга хар шөл хийгээд өгчихдөг ч юм уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *