Бүх баатрууд дүрэмт хувцас өмсдөггүй. Үүний тод жишээ нь дөрвөн хөл дээрээ гүйж, ажлын эхний өдрөө л гайхалтай үйлийг бүтээж байна.

Энэхүү түүхийн гол дүр нь Max хэмээх нэртэй сайн хүү юм. Энэхүү нохой нь ажилдаа орсон эхний өдрөө л жинхэнэ цагдаа шиг ажиллаж сураггүй алга болсон байсан ээж, хүү хоёрыг олж хүн бүрийг гайхшрууллаа. Тэднийг Wales улсын Powys муж дахь хадан цохион дундаас олсон байна.

Тухайн өдөр Макс чиглүүлэгч Peter Lloyd-той хамтран ажиллаж байжээ

Тэр 8 сарын 1-ны өдөр Хагас сайн өдрийн, үдээс хойш хэргийн газар дуудагджээ. Дуудагдан ирээд асуудлыг сонссон даруйд ээж, хүү хоёрыг хайх ажиллагаагаа түргэхэн шиг эхлүүлжээ.

Мөрдөгч Жонатан Рыз-Жонсын хэлснээр, алга болсон эмэгтэй хоёр өдрийн турш хэнтэй ч холбоо бариагүй ба гар утас нь ажиллагаагүй байсан байна. Улмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн цуглаж эмэгтэйн араас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Мөрдлөг эхлээд удалгүй эмэгтэйн машин уулан дээрээс олдсон нь түүний байршлыг илрүүлэхэд том нөлөө үзүүлсэн байна.

Макс болон Ллойд нар багаасаа нэлээн хол салан хайсан ба ерөнхийдөө Максын хөтөлгөөгөөр ажиллажээ. Тэрээр 1 цаг 30 минутын үед уулын бэл дэх, хавцлын дэргэд тусламж хүсч буй эмэгтэйг олж харсан байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *