Хагацашгүй сайн нөхөрт марташгүй муу үг бүү хэл… Хайрлаж явдаг нэгнээс сонссон гашуун үгс сэтгэлийн тэртээ мухарт өлөн тоосонд дарагдан байгаад үе үе “мартагдахгүй юм шүү” гэсэн шиг л цээжинд хөндүүрлэн санагдаж гомдол гунигийн бараан үүл зүрхэнд хуралдчихдаг. Тэр хүнд гомдохгүй ээ, санаандгүй хэлсэн биз, уурандаа л хэтрүүлсэн байх гэсэн бодлоор юу юугүй асгарах дөхсөн борооны үүл шиг сэтгэлийн үүлээ хөөх гэж оролдоно.

Харамсалтай нь хүн гэдэг зүрхэнд мэдрэгдсэн мэдрэмжиндээ дэндүү мэдрэг агаад үхэн үхтлээ ч санаж чадах ойтой ажээ. ~Би хэзээ ч мартаж чадахгүй бололтой… Амьдрал, үхэл, хүүхэд нас, хайр дурлал, үерхэл, секс, гэрлэлт, ажил мөнгө, амжилт, баяр хөөр, уйтгар гуниг… Амьдрал гэдэг үнэхээр баялаг төсөөлөхийн аргагүй сонирхолтой юм. Өөрөөсөө чи юу хийгээд байгаа юм бэ? Цаашдаа яах болж байна аа? Гэж асуух минь ихсээд байгаа ч юм шиг. Сайндаа ч биш л дээ. Өдий насанд гэхэнд өөртөө ихээхэн сэтгэл дундуур байгаатай минь холбоотой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *