Би чамайг хэзээ ч хэцүү үед чинь, буруу явахад чинь, алдахад чинь, ялагдахад чинь орхихгүй. Тэр үед чи намайг гомдоосон байлаа ч, итгэлийг минь алдсан байлаа ч би тэвчээд дэргэд чинь байж түшиж тулна. Чамайг алдаад дахин босоход чинь туслана. Би чамайг ялагдахад дахин хичээхэд чинь дэмнэнэ. Зовлон хагацал уйтгар гуниг дайрвал би чамайг хөгжөөнө. Буруудаад уруудаад байвал би татаад босгоно. ЭНЭ БОЛ ХАЙР Нэгнийгээ гомдоохгүй байх юмсан, зовоохгүй байх юмсан, хуурахгүй байх юмсан, шаналгахгүй байх юмсан, шархлуулахгүй юмсан, өвтгөхгүй байх юмсан гэсэн айдас болгоомжлол дээрээс хайр үүсдэг

Хайр гэдэг чинь хамтдаа бүтээх юмсан, хамтдаа босгох юмсан, хамтдаа зовох юмсан, хамтдаа давах юмсан, хамтдаа уйлалдах юмсан, хамтдаа бүдрэх, хамтдаа хөгжих юмсан, хамтдаа дэвжих юмсан, хамтдаа л байх юмсан гэсэн зориг дээр суурилдаг юм. Хайр гэдэг жижигхэн орон дээр шахцалдан унтах бөх зүрх, ганцхан шоколадыг хувааж идэх өгөөмөр сэтгэл, ганцхан инээмсэглэлийг харахаар мянган бээрийн цаанаас зорьж ирэх догдлол, уулзах гэж догдлон нойргүй хоносон өдрүүд, санаад дэрээ нортол уйлсан шөнүүдээр батждаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *