Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийд нь шинийн 8-ны их хурал болох Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурна. Шинийн 8-ны өдрийг Манлын дүйцэн өдөр хэмээдэг. Энэ хурал нь Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчингүй зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Энэ зан үйл нь Ламын чодва буюу Багшийн тахилгаар эхлэх бөгөөд Богд лам тэргүүтэй мэргэдийн шавдан солдэв буюу өлмий бат оршоох ерөөл,

Найман Манла бурханы тахилгын зан үйл, ухиал өргөх, мандал өргөх сэлт, Сайн явдлын ерөөлийн хаан, хураангуй, их хураангуй, дэлгэр Манла бурхадын соёрхол тавих ерөөл зэргийг гүйцэд багтааж горимлон эрэмбэлсэн зан үйлийн цогц юм. Манла бурханыг шүтэж, Шинийн наймны их хуралд даган баяссанаар бурхан бүгд таалан аварч, өвчнөөр өвдөхгүй, урт насалж, цаг бусаар үхэхийн зовлонгоос ангижирч, үхэл, дайсан, ад, хэрүүл, тэмцэл, салж хагацах гэх мэтээс гэтлэн, дайсан тотгорын эрхэнд үл орж, юу санасан сайн санаа бүхэн номын ёсоор ёсчилон бүтэх болно. Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *