Уучлах гэдэг үгийг хэлэх амархан ч үйлдлээр харуулах хэцүү. Ихэнх хүмүүс уучлах гэдгийг өөр нэгэн хүний үйлдлийг (таныг өвтгөсөн ч ) хүлээн зөвшөөрхийг хэлнэ гэж боддог. Гэвч тийм биш. Хэн нэгнийг үргэлж болсон зүйлд буруутгаснаар бид өөрсдийгөө өнгөрсөнтэй уяж, бидний оюун ухаан хийгээд зүрх сэтгэлийг бага болгож байдаг. Харин бүх зүйлийг өнгөрсөнд үлдээж, уучласнаар бид харуусал, үзэн ядалт нь бидний амьдралд шаналал, өвдөлтийг авчирдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл. Уучлах чадвар нь бидний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд баталсан Хэн нэгнийг, ямар нэгэн зүйлийг уучлах нь бүхнийг мартах гэсэн үг биш. Та болсон зүйлийг хүлээн зөвшөөрч, түүнийг өмөөрч байна гэсэн үг биш. Уучлах шийдвэрийг гаргаснаар та харуусал, өшөө авах, зовлон шаналалаас татгалзаж байгаа хэрэг (гомдоосон хүн, гомдлоос татгалзаагүй).

Магадгүй гомдоосон хүн тань таны өршөөлийг хүртэх эрхгүй байх. Гэсэн ч та амар амгаланг олохын тулд түүнийг уучлахыг шийдсэн. Та хэн нэгнийг уучилснаар түүний эрх чөлөөг биш харин өөрийгөө чөлөөлж байдаг Уучлах амаргүй, гэвч уучлах гайхалтай “Уучлалт өнгөрснийг өөрчлөхгүй. Гэсэн ч гайхалтай том ирээдүйг бүтээдэг” Пол Бозе хэлсэн байдаг. Эрдэмтдийн үзэж буйгаар уучлах чадвар болон эрүүл мэнд хоёр шууд харилцан хамааралтай. Харин уучлахгүй байх нь таны эрүүл мэндэд нэмэлт хор хөнөөл учруулдаг. Бид хэн нэгнийг уучлахаас татгалахад бидний бие махбодь стресс үүсгэгч гормонуудыг үргэжлүүлэн бий болгосоор байдаг (болсон зүйлийг бодох төдийд). “Ганц зүйлийг сана. Өнгөрсөн зүйлийг хэзээ ч өөрчилж болохгүй. Та болсон зүйлээс хэн нэгний хийсэн муу зүйлийг арилгаж чадахгүй. Харин тэр хүнийг уучлахгүй бол та насан туршдаа өөрийн амьдралыг уур хилэн, харуусал, гунигтайгаар харах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *