Эцэг, эх нь гэр бүлийн дотоод асуудалд хэт оролцох Эцэг, эх нь гэр бүлийн амьдралд хэт оролцдог бол жинхэнэ хорлон сүйтгэгч гэхээс өөр яалтай. Эцэг, эхчүүд хосуудын дотоод амьдралд оролцож, хутган үймүүлж, элдвийн хов жив, хорон үг хэлж, яс хаях нь гэр бүлд хамгийн муу нөлөөтэй. Энэ нь залуу хосуудын сэтгэл санааг бүр мөсөн эвддэг. Эхнэр, нөхөр хоёрын бусдад хандах хандлага хэт өөр байх Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүний хэрэгцээ сонирхол өөр байдаг. Гэхдээ бусдад хэтэрхий өөр өөр хандвал таарамжгүй байдал үүсэх учир бодол санаагаа нэгтгэхийг хичээх хэрэгтэй.

Бие биенийхээ ажил мэргэжил, хүсэл сонирхлыг хүндэтгэж, чин сэтгэлээсээ тусалдаг байвал зүгээр. Хоёр өөр арга барилаар хүүхдээ хүмүүжүүлэх гэж зүтгэх Эцэг, эх хоёр хүүхдээ нэг нэгнээсээ өмөөрөх нь зөрчлийн гол эх үүсвэр болдгийг санаарай. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ яг адилхан шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Хүүхдэдээ анхаарал бага тавих, зөнд нь орхих, бүх бурууг зөвхөн хүүхдэдээ тохох эсвэл хэт бөөцийлөх зэрэг нь гэр бүлийн маргааны эхлэл болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *