Та гэр бүлийн харилцаа таагүй байхад архи дарс уух, бие биенээ хуурах нь нөлөөлдөг гэсэн тойм төдий ойлголттой байна уу. Тэгвэл танд гэр бүлийн жинхэнэ дайсан юу болох талаар гэр бүл судлаач, доктор Т.Намжилын зөвлөмжийг онцлон хүргэж байна. Эхнэр, нөхөр хоёр бие биенээ хуурах Эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь юм уу эсвэл хоёулаа ханилсан ханиасаа урвах, өөр хүнтэй эр эмийн харилцаа тогтоох нь гэр бүлийг жинхэнэ бусниулна. Хосууд хайр сэтгэлдээ хүндэтгэлгүй хандаж, өрөөл бусадтай сээтэгнэх нь гэр бүлийг бусниулдаг онцгой дайсан юм Эхнэр, нөхөр хоёрын хэн нэгэн нь эсвэл хоёулаа архи уух Байнга архидах, улмаар архинд донтох нь ямар ч сайхан гэр бүлийг үгүй хийдэг маш хортой зуршил юм. Архидалт байгаа газар хэрүүл, маргаан, үл ойлголцол, зодоон цохион, нулимс, гуниг гутрал, завхайрал, бие биеэ үл хүндэтгэсэн хүйтэн харилцаа, хардалт, үр хүүхдийн буруу хүмүүжил бүгд багтдаг. Эдгээр нь гэр бүлийн жинхэнэ дайсан юм.

Эхнэр, нөхөр хоёр харилцааны соёл, ярианы эв дүй муутай байх Гэр бүлийн тайван байдлыг алдагдуулдаг нэг зүйл бол муу муухай үг хэлж нэг нэгнээ гомдоох, харааж зүхэх, үглэж янших, хэт шүүмжлэх, бусдад муучлах юм. Хэн нэгнийхээ өнгөрсөн үеийн түүх намтар, алдаа дутагдлыг уудлан тоочих нь гэр бүлийн харилцаанд сэв суулгадаг. Эхнэр, нөхөр хоёр ааш зангийн хувьд хоорондоо таарамжгүй байх Гэр бүлийг салж сарнихад хүргэдэг нэг хүчин зүйл нь эхнэр нөхрийн харилцааны зөрчил юм. Тэвчээргүй зангаасаа болж нэг нэгнийхээ үгийг сөрөх, хэрэлдэх, ханийнхаа эцэг эхтэй таарамжгүй байх, дагавар хүүхдээ шоовдорлох нь гэр бүл сарнихад хүргэдэг. Эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь эсвэл хоёулаа хар амиа бодож өөрийгөө бөөцийлөх Хүний хань болчихоод зөвхөн хар амиа бодож, өөрийгөө бөөцийлөх нь гэр бүлийн дайсан юм. Учир нь тийм хүн ханьдаа анхаарал халамж бага тавьснаас зөрчил үүсдэг. Хувиа хичээж, биеэ нөөсөн бэртэгчин хүмүүс нэгнийгээ яг л албат мэт зардаг. Хамаг ажлаа ханиараа хийлгэчихээд өөрөө ямар ч ажил төрөл хийхгүй сул чөлөөтэй байхыг хичээдэг. Энэ байдал нь гэр бүлд маргааныг үүсгэдэг муу зуршил юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *