Эмэгтэй хүн гэдэг жижиг зүйлд гомдож, бяцхан зүйлээс л хайрыг мэдэрч, баярладаг тийм мэдрэмтгий уяхан хүмүүс билээ. Тиймдээ ч нэг эмэгтэйг насан туршдаа анхных шигээ хайрлах олон арга байдаг аж. Тэр ч утгаараа бид эрчүүддээ зориулан эмэгтэй хүнийг аз жаргалтай болгох 47 зөвлөмжийг танилцуулж байна. Та эдгээрээс өдөрт ердөө гуравханыг биелүүлээд хайрт тань нүдэн дээр чинь хэрхэн өөрчлөгдөхийг хараарай. 1. Ажлаасаа тарж ирмэгцээ, эхнэрээ тэвэрч байгаарай. 2. Хайртаасаа өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар асуу.

Энэ нь та түүний төлөвлөгөөг мэдэж байгааг илэрхийлнэ. Жишээлбэл, “Чи эмчид үзүүлсэн үү? Тэр юу гэж байна?” гэх мэт. 3. Түүнийг сонсож, зөв асуулт асууж сур. 4. Олны өмнө эхнэртээ анхаарал хандуул. 5. Баасан гарагийг хүлээлгүйгээр түүнээс амралтын өдрөөрөө юу хиймээр байгааг нь асууж, хамтдаа төлөвлөгөө гарга. 6. Эхнэр тань маш их ядарсан хэрнээ оройн хоол бэлдэх хэрэгтэй байгаа бол та тусал. 7. Эхнэрийнхээ сайн талыг сайшаан магтаж бай. 8. Тэр уурласан эсвэл сэтгэл санаа нь таагүй байвал түүнд урмын үгс хэлж, тайвшруулж байгаарай. Тиймээс Эхнэртээ өгсөн мөнгөө бүү тооц. Идэх хоол, эрхлэх боломж, энхрий хайранд чинь үрчихсэн байгаа. Чиний амьдраын төлөө л тэр зүтгэдэг юм шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *