Юуны түрүүнд танд компъютер, болон таны дуу суулгах гэж буй гар утас мөн USB залгуур хэрэгтэй. Хамгийн эхэнд утсаа iTunes-тэй холбоно.

Утсаа iTunes-тэй холбох

  1. USB залгуураа ашиглан утсаа компъютер-тайгаа холбоно.
  2. iTunes программ-аа ачааллуулж эхлэх.
  3. Зүүн дээд буланд iPhone-ий icon гарч ирсэн байвал ерөнхийдөө холбогдсон гэсэн үг, түүн дээр даран баталгаажуулаарай.

Компъютер дээрээ mp3 өргөтгөлөөр дуу татах

Мөн та компъютер дээрээсээ утас-руугаа iTunes ашиглан дуу хуулах гэж буй учраас, таны компъютер дээр хуулах гэж буй дуу тань татагдсан байх ёстой.

  1. YouTube-рүү орон өөрийн хуулах гэж буй дууны link-ийг хуулах.
  2. Татсан линкээ https://ytmp3.cc/en13/ ашиглан mp3 өргөтгөлөөр татаж авна.

iTunes-ээс дуугаа утас руугаа хуулах

  1. Settings цэсний хамгийн дээр байрлах Summary tab-ыг сонгон орж, Manually manage music and videos хэсгийг чагтлана.
  2. Apply товчийг дарж тохиргоогоо баталгаажуулна.
  3. iTunes программын Edit>Preferences>Advanced хэсэг рүү орж Copy files to iTunes Media folder when adding to library хэсгийг чагтлана.
  4. File хэсгийн Add file to library хэсэг рүү орж татсан дуугаа iTunes library-даа оруулна.
  5. Оруулсан дуугаа өөрийн утасны Devices хэсэг рүү зөөж өгнө.

Ингээд таны дуу утасны тань Apple Music апп-руу орсон байна.

Хэрвээ танд мэдэхгүй, чадахгүй асуудал байвал comment хэсэг дээр үлдээж болно, чадлынхаа хэрээр хариулт өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *