“Бусад нь надаас муу ажиллаж байхад их цалин өгчихөөд хамаг ажлыг нь нугалж байгаа надад дэндүү бага цалин өгөх юм, энэ ажлын доороос хэзээ ч гарахгүй юм байна, би ажлаас гарвал эднийх угаасаа сүйрнэ, ямар хүмүүс нь ингэж хувиараа юм ажиллуулаад сайхан байдаг байна аа, өр зээлээ дараад хүмүүс шиг хуримтлал үүсгэх юмсан, даанч надад зав нь ч алга, мөнгө нь ч алга, Би мөнгөтэй л болчих юм бол энэ ажлыг угаасаа хийхгүй, дуртай ажлаа хийнэ, хүүхдүүддээ цаг гаргана, аялалаар ч явна. Үнэхээр гоё дарамтгүй амьдрах юмсан.” Таны дотор ингэж л бодогдож байгаа бол та буруу бодож байна, та ажилчин сэтгэхүйтэй байна. Дотор байгаа зүйл гадна талд бодит болдог. Таны дотор байгаа бодол, сэтгэл хөдлөл, танд хадгалагдсан мэдээлэл энерги үүсгэж ижил зүйлийг тань руу татаж авчирна. Хэрвээ та энэ сэтгэхүйгээ өөрчлөхгүй бол насаараа гомдоллож, цалин хүрэхгүй, зав гарахгүй, намайг үнэлэхгүй байна гэж бодсоор бодит байдалд тийм зүйл тааралдсаар байх болно.
Танд өөр сонголт байхгүй бол та урдах ажлаа яг эзэн нь юм шиг хий. Та эзэн нь байсан бол яах вэ? Юу хийх вэ? Сайн дураараа судалгаа хий, бүх боломжийг ашиглан борлуулалтаа өсгө, яаж өртөг зардалыг бууруулах гэж бод, яг л өөрийн бизнесээ хийж байгаа юм шиг хандах хэрэгтэй. Ажилчин сэтгэлгээгээ боссын сэтгэлгээгээр соль. Сэтгэлгээгээ сольсоноор та гомдоллохоо болино Ажлын цаг асар хурдан дуусна. Хэний ч өмнө мэргэжлийн эксперт гэж үнэлэгдэхээр болно Компани цалинг чинь нэмж бонус ч ирж болно Ажлаа үр өгөөжтэй, хялбар хийх арга замуудыг эрэлхийлсэнээр сэтгэлгээ чинь хайрцагнаас гарч илүү задарна Ирээдүйд өөрийн бизнесийг эхлүүлэх аргаа олно Энэ бүхэн таны ажил карьеерт нөлөөлөөд зогсохгүй бусад зүйлсэд ч хандах хандлагыг өөрчилнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *