Мөрөөдөлдөө хүрэх амархан бас дардан биш боловч хүрч чадсан хүмүүс нэг л ижил замаар явсан байдаг. Хэрэв та амжилт гаргахаар оролдож байгаа бол доор дурдах явцтай танилцаж, хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 1.Мөрөөд. Бүх зүйл таны дотроос урган гардаг. Гайхмаар амжилт бүхэн нэг хүний оюун санаанаас ургасан байдаг. Боломжтой хэмээн итгэхийн тулд би мөрөөддөг. “Хэрэв тэгвэл яах вэ?” гэсэн асуултад хариулах хугацаа өг. Том сэтгэ. Сөрөг бодлоос болж эр зоригоо мохоох хэрэггүй. Та мөрөөдөгч байхыг хүсч байна. Өөрийнхөө, гэр бүлийнхээ, бусдын гарт буй боломжийн талаар эргэцүүл. Хэрэв мөрөөдөл тань таныг дааруулаад байвал дахин ноцоо. Таны мөрөөдлөөс оч дүрэлзэх учиртай. 2.Итгэ. Мөрөөдөл том байх хэрэгтэй. Таны чадамжаас хальсан байх хэрэгтэй. Гэхдээ итгэж болохуйц байх хэрэгтэй. Хэрэв хэдэн зүйлс ингэвэл, тэд нар туславал, би сайн хичээвэл энэ мөрөөдөл хэдий том ч гэсэн биелэнэ гэж чадахаар байх хэрэгтэй. 3.Хар. Том зүйлд хүрч чаддаг хүмүүст зуршил бий. Тэд юмсыг хардаг. Эвдэрхий сандал дээр суунгаа 25 сая долларын компанийн гүйцэтгэх захирлын өрөөнд алхаж буйгаар өөрийгөө төсөөлдөг.
NBA-ийн шилдэг чөлөөт шидэгч сагсанд бөмбөг орж байна гэж төсөөлдөг. Уран илтгэгч өөрийгөө эрч хүч, сэтгэл хөдлөлөөр цалгилсан илтгэл тавьж байна гэж төсөөлдөг. Энэ бүхэн нь таны оюун санааг мөрөөдөлдөө хүрэхэд нь бэлтгэж өгдөг. 4.Хэлэх. Маш олон мөрөөдөгчид хол явж чаддаггүйн учир бол мөрөөдлөө хадгалдаг. Тэдний дотор л амьдардаг чимээгүй мөрөөдөл болдог. Хэрэв мөрөөдөлдөө хүрмээр байвал олон хүнд хэлж байгаарай. Учир нь бид байнга хэлээд байвал улам их итгэдэг. Хэрэв та энэ талаар яриад байгаа бол боломжтой гэсэн үг. Өөр шалтгаан гэвэл энэ нь биднийг итгэл даахаар болгодог. Бусдад хэлснээр хожим үйл хөдлөл болдог жамтай. 5.Төлөвлө. Мөрөөдөл бүхэн төлөвлөгөө болох учиртай. Төлөвлөсөн зүйлээ авах нь тодорхой гэсэн үг бий. Таны мөрөөдөл зүгээр байж байгаад биелэхгүй нь тодорхой. Та тогтмол ширээний ард сууж, мөрөөдөлдөө хүрэх төлөвлөгөө, стратеги боловсруулна. Бүхий л жижиг зүйлсийн талаар бод. Төлөвлөгөөгөө биелүүлж болох жижиг хэсэг болгон хуваагаарай. Дараа нь төлөвлөгөө бүхий мөрөөдлийн жижиг хэсгүүдээ биелүүлэх хугацаа зааж өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *