•Ядарсан нэгэнд чадaхаараа тусла. Даварсан нэгэнд үгүй гэж хэлж сур. Бүтээх гэж яваад урам өг. Бүтэлгүйтсэн нэгэнд юм нэгээр дуусдаггүйг сануул. Уй гашуутай нэгэнд олон үг бүү ярь. Инээж жаргалтай яваа нэгэнд бүү саад бол. Хоромхон амьдралд жаахан ч гэсэн инээж яваг. Өлөн нүдтэй нэгэнд бүх юмаа бүү дэлгэ. Атаа жөтөөч нэгэнд бүх чадлаа бүү үзүүл. Харин чиний ярих үгэнд үнэ цэнэ өгдөг нэгэнд үнэн үгийг шууд хэл. Тэр ухаантай хүн болохоор ялгаж салгаж ойлгоно. Бүх юманд цаг хугацаа бий. Гол нь чи амьдралынхаа улирлыг мэдэрч яваарай.
Яг үнэндээ чамайг тодорхойлох зүйлс бол чиний дүр төрх биш, үг үйлдэл хоёр чинь юм шүү. Хэн гэдгээ харуулах гэж яарах хэрэггүй дээ, дэмий бодол дүр төрх ч хэрэггүй. Үг үйлдэл бүхнээс чинь хэн гэдгийг чинь би харах болохоор хэрэггүй дэмий үгс бүү урсгаарай. Чиний харилцаа үг бүр чамайг тодорхойлдог учир худал хуурмаг байх гэж бүү хичээ…, Миний харилцаа чамайг хэн гэдгийг, ямар түвшинд байгааг харуулах болохоор мэдрэмжтэй байж ойлгох гээхийн ухаантай байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *