Та өдрөө яаж эхлүүлдэг вэ Хэрвээ өдөр болгоныг талархлаар эхлүүлж, талархлаар төгсгөвөл амьдрал ямар байх бол? Амьдралдаа талархснаар дахин дахин талархах олон сайхан зүйлийг өөрт татах болно. Жишээлбэл: Сайн сайхан амьдралдаа талархвал сайн сайхан бүхний өөрт татна. Хангалуун амьдралд талархвал хангалуун амьдралыг татах болно. Хайртай хүмүүсээр хүрээлэгдэж байгаадаа талархвал бүр л их хайраар хүрээлэгдэх болно. Чи юу хүсч байна вэ түүндээ л талархах нь зүйтэй. Сайн сайхан зүйл, аз завшаан, гайхамшиг өдөр болгон, хаа сайгүй тохиолдож байдаг. Гэвч тэр болгон хүмүүс үүнийг олж хардаггүй. Учир нь хүн юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ түүнийгээ л олж хардаг. Баярлаж талархснаа илэрхийлж байгаа хүн баярлаж талархах бүх л юман дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа болохоор амьдралд тохиолдож байгаа бүх л сайхан эерэг зүйлүүдийг олж харах чадвартай байдаг. Талархах зан чанар бол хүнд байх хамгийн сайхан зан чанар мөн. Хэрвээ чи хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг, өглөөний цайг нь бэлдэж өгдөг завгүй ээж, завгүй аав бол, хэрвээ чиний ажил эрт эхлэх учраас өглөө яарж байгаа бол тэр тусмаа өөртөө хэдхэн секунд гаргаад талархах цагийг гаргах нь зүйтэй.
Талархлаа илэрхийлэх 7 шалтгаан Талархал илэрхийлэх нь зөвхөн сайн үр дагавартай. Баярлаж талархснаа дотроо өөртөө болон бусдад илэрхийлснээр хүн тэр дороо эерэг болдог. Талархал илэрхийлэх нь сайхан амьдрал руу чиглүүлэх дөт зам юм. Талархал илэрхийлснээр хүн эерэг болдог. Хүн эерэг байх үедээ боломжийг олж хардаг болохоор талархал илэрхийлснээр хүссэн амьдралаараа амьдрах бүх л боломжийг олж харж түүнийхээ дагуу арга хэмжээ авснаар хүссэн амьдралаа хурдан бодит болгоно. Талархлаа илэрхийлэх нь эрүүл мэндэд тустай. 20-хон секунд талархах бодол бодсоноор стрэсс гормон “Cortisol буюу гортизол”-ыг багасгадаг. Сэтгэл санааг тайвшруулж, гүн амьсгаа авахуулж, цусны эргэлтийг сайжруулж, биен дэх хүчил төрөгчийг ихэсгэх сайн талтай гэж судалгаагаар гарсан байдаг. Талархал илэрхийлснээр сайн сайхан бүхнийг татах болно. Бид юу их бодно түүнийгээ л өөртөө татна. Олон дахин бодсон бодол бодит болдог болохоор юунд их талархана түүнийгээ л бид дахин дахин өөртөө татах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *