Хүний амьдрал дэндүү ахархан. Хайрлавал чин сэтгэлээсээ хайрлаж, нөхөрлөвөл үнэ цэнээ хадгалж, уруудвал түшиж, буруудвал зөвлөж, хатууд нь зөөллөж, хов хорын салхинд хөл алдан бүдчилгүй, холд ойр, ойрд ховор нэгэн л байх хэрэгтэй. …Хэцүү бишээ энэ…
Бусдыг гомдоох худал үгэндээ харам бай, Уучлах хайрлах сэтгэлдээ далай бай. Хайр дундардаггүй ч хайраар дутдаг юм. Гагцхүү үнэн бай, өөрөөрөө бай, баггүй бай. Амьдрал гэдэг хэн нь дийлэхээ үздэг тэмцлийн талбар биш, хэн нэгнээ түлхдэг дүүжин сандал биш ээ. Амьдрал сайхан, амьдрах бүүр ч сайхан. БУСАД ХҮНД ТААЛАГДАХ БИШ ӨӨРИЙНХӨӨ ДУРТАЙ ЗАМААР АМЬДРААРАЙ !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *