Дотоод амгалан сэтгэлийн тогтуун тайван байдалтай холбоотой. Бие махбодь хэрхэн хүртэж мэдэрсэнээр сэтгэлийн амар амгалан байдлыг тодорхойлох албагүй. Бидний сэтгэл тайван амгалан байгаа үед бие махбодийн оролцоо тийм чухал биш. Тэгвэл бид ерөөл магтаал уншиж дотоод амар амгаланг бий болгодог уу? Үгүй, үнэхээр бас тийм биш. Биеийн дасгал хөдөлгөөнөөр үү? Үгүй. Зөвхөн мэдлэг олж эзэмшсэнээр үү? Үгүй. Мэдрэхүйгээ бууруулах байдлаар уу? Үгүй. Харин ямар нэг хэцүү нөхцөл байдалтай нүүр тулсан үед хэрэв үүнийг шийдвэрлэх ямар нэг боломжтой авах гэж буй арга хэмжээ болон түүнээс гарах үр дагаврын ашиг тус, хор холбогдлыг нь бүрэн ухамсарласны үндсэн дээр тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэж байгаа үед сэтгэл ямарч зовлонгүй болдог ба энэ нь жинхэнэ дотоод амар амгалан юм. Энэрэн нигүүлсэх сэтгэл, бодит байдалд нийцсэн арга, энэ хоёр туйлын чухал. Ямар нэг тооцоолоогүй үр дагавар үүсэх үед маш их айж түгшүүрт автдаг нь нөхцөл байдалд бодит бус байдлаар хандсанаас болдог.
Бид бүх гарч болох үр дагаварыг тооцоогүйгээс гадна бидний мэдлэг, ойлголт дутагдсан байдаг. Бидний айдас, түгшүүр аливааг сайн нягталж үзээгүйгээс үүдэлтэй байдаг учраас нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгохын тулд бүх дөрвөн талаас нь, дээрээс нь, доороос нь харах хэрэгтэй. Бодит байдал, харагдах байдал хоёрын хооронд үргэлж зааг байдаг учраас бүх талаас нь сайн шалгаж үзэх хэрэгтэй. Аливаа зүйлийг зүгээр нэг гадна талаас нь хараад эерэг, сөрөг зүйл байна гэж тодорхойлох боломжгүй. Харин тухайн зүйлийн талаар [бүрэн нягтлан шалгаж] үнэнийг олж тодорхойлсны дараа түүний эерэг, сөрөг болохыг үнэлж дүгнэж болно. Тэгэхээр бид нөхцөл байдлаа ингэж оновчтой зөв тодорхойлох хэрэгтэй. Хэрэв бид “Би ийм эсвэл тийм үр дүнг хүсэж байна” гэсэн өөрсдийн хүсэл эрмэлзэлтэйгээр тухайн зүйлийг шинжилж эхлэх юм бол бидний шинжилгээ алдаатай, нэг талыг барьсан болно. Энэтхэгийн Наландирийн сургуулийнхан бид шашин болон шинжлэх ухааны бүх салбаруудыг бодитойгоор шинжлэн судалж, үргэлж асуудлыг гарган тавьж байх хэрэгтэй гэж хэлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *