Ард түмний хайртай аварга Н.Түвшинбаяр хүч.ингийн хэрэгт холбогдож, “аав”-ын хаалга татсан бусармаг явдал болж өнгөрснийг бид анхлан дуулгаж байна. Хохирогч бүсгүй нь кино урлагт дөнгөж хөл тавьж буй ид цэцэглэж яваа залуу жүжигчин бүсгүй бөгөөд аварга бүсгүйг хүч.индээд зогсохгүй биед нь халдаж гэмтээсэн байна. Элсэн тасархайд болсон энэ явдал хууль хүчний байгууллагад хүртлээ өндрөө авч, аварга шуудхан хар гэрт хоригдсон боловч танил тал, нэр хүндээрээ халхавч хийн хуулийнхны савраас мултарч чадсан байна.
Гэвч хүч.ингийн хэрэг бол тийм ч амархан мултарчих эд биш. Хэрэг явдал ч өндрөө авсан маягтай, хохирогч талынхан гомдолтой, эцсийг нь үзнэ гэж байгаа юм байх. Өдгөө 5 хүүхдийн аав Н.Түвшинбаяр аварга Олимпийн хорооны Ерөнхийлөгчийн алба хашдаг бөгөөд гэргий нь удахгүй 6 дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа аж. Эх сурвалж: grandnews

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *