Алимны компот амттай болсоон. Польш алим амтлаг шүүстэй байлаа. 2кг алим, 2л ус, 700гр сахар 10гр хуурай лимоны хүчил (амсаж үзээрэй исгэлэнд дургүй бол багасгаж болно ) ердөө амархан 4хөн орцтой. Шил тагийг угааж цэвэрлээд усанд чанах эсвэл өндөр жигнүүрт 10минут ариутгана. Халуун усанд хүйтэн шил хийвэл хагардаг тул усаа хүйтэн байхад нь хийж буцалгана.
Алимыг сайтар угааж цэвэрлэж 4 хувааж голын үртэй хэсгийг цэвэрлэж хаяна. Ус сахараа буцалгаж сахараа уусгаад лимоны хүчилээ хийгээд уусмал бэлтгэнэ. Шилэндээ алимаа хийгээд дээрээс уусмалаа/сахарын сироп/ нэмж хийгээд сул таглан 20минут чанана. Чанахдаа савны ёроолд алчуур тавьж байгаарай шилний мөрнөөс 2-3хуруу доогуур усанд чанадаг. Аан тийн хийснээ үзүүлээрэй дэ тэгээд таг чиг болдог шүү та нар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *