Өнөөдөр гэнэт нээх их ганцаардал төрөөд, ямар ч хүнгүй эл хуль газар орь ганцаараа орхигдчихсон юм шиг мэдрэмж төрж, уйтгар, гуниг, цөхрөл, бухимдал зэрэгцээд сонин болчихсон… эгээд ажлаа тараад явж байх замд найз гэдэг үгийн тухай, хайртай найзуудынхаа тухай, хамт өнгөрүүлсэн дурсамжтай өдрүүдийн тухай бодлууд хөврөөд л … Би ер нь цөөхөөн хэдхэн найзтай хүн л дээ. Гэхдээ тэд нар маань үнэхээр хөөрхөн хүмүүс байдаг юм. Тэр цөөхөөн хөөрхөн хүмүүсийн тухай жижигхээн post оруулчихая гэж бодоод ккк. Тэгээд бодоод байх нь ээ би ер нь виза гаргадаг хүн юм шиг байнаа. Багын, их сургуулийн, ажлын гээд бүх найзуудынхаа визаг нь гаргаад өөрөө энд бараг ганцаараа үлдчихсэн ингээд сууж байдаг… Мэргэжлээ сольж виза гаргадаг хүн болдог ч юмуу ккк Балчирхан багын сахилгагүй, дэггүй найзууд 10 жилд байхаасаа найзалсан багын 4 найз. Бид 4 ангийнхаа хамгийн онц сурлагатнууд байлаа. Автобусныхаа мөнгийг хэмнэж алхаад, хэмнэсэн мөнгөөрөө сургуулийн гуанзнаас зайрмаг, боорцог аваад 2 гартаа барьж байгаад ээлжилж хазаж иддэг элдэв маяггүй, инээд алдсан, хичээл номны төлөө төрчихсөн юм шиг найз охидууд. Одоо бодоход их л эршүүд хэнэггүй амьтад байж.
10-р ангид байхдаа хүртэл нүүрээ будаж, өндөр өсгийт өмсөж байгаагүй гэж бодохоор инээдтэй юмаа. Тэрний оронд урлагийн үзлэгт орж хоолой салгаж дуулна, нийлж хичээл хийж, гадуур юм ярьж алхах дуртай байсансан. Ангийнхан маань бид 4-ийг F4 гэдэг байсан юм. Муу сурдаг гэдгийн F биш шүү, хятадын 4 найзын тухай олон ангит кино гараад тэгэж нэрэлсэн юм. Эрэгтэй найзууд шиг найзалдаг байсан юм байлгүй кк. 9-р ангид байхаа Энхээ гээд манай Сувдаагийн хамаатны нээх ганган бас бид 4-өөс шаал өөр стилийн охин шилжиж ирж байсын. Тэр өдрөөс хойш бидний нэг болж өнөөдрийг хүртэл үнэхээр сайхан найзалж байна. Үнэнийг хэлэхэд тухайн үед Энхээтэй ийм дотно найзууд болно гэж ёстой бодоогүй шүү ккк. Одоо Минж маань Америкт, Суа маань Солонгост харин Энхээ маань Австралид байгаа. Харин Паргий маань 4 хүүгийн ээж болчихсон. Ёстой мундаг. Бид 2 энд байгаа хирнээ л ойр ойрхон уулзаад байж чадахгүй юм даа. Хааяаа нэг чатлаж, утсаар ярьчихаад л… 5 сард найз нь мамаг нь эргэж очноо гэж ярьчихаад л байж байна. Виза бол 60 хувьтай гарсан байгаа биз дээ кк.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *