Жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудаснаа эхнэрээсээ цэцэг авч байгаа гэрэл зургаа нийтэлж, “Хамгийн гоё мөч биз” хэмээн бичжээ. Тодруулбал, “Хүүк фильм”, “F studio”-ийн хамтын бүтээл “Төлөөс” Монголын уран сайхны кино энэ сарын 17-ний өдөр “Өргөө Лазер синема”-д нээлтээ хийлээ. Киноны гол дүрд МУСТА О.Гэрэлсүх, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу жүжигчин Ц.Номин нар тоглосон. Нээлтийн үйл ажиллагаан дээр Т.Бархүүгийн эхнэр И. Одончимэг цэцгийн баглаагаар бэлэг барьж романтиклав.
Т. Бархүү өөрийн цахим хуудсанд “…..Энэ хамгийн гоё мөч биз, анх л ингэж өөрийн болгосон байдаг юм. Үхэн үхтлээ иймээрээ л байх нь жинхэнэ хүн юм…” хэмээн хайраа дахин илчилжээ. Хосууд Сүндари гэдэг охинтой. Сүндари охин “Хөөрхөн ээжтэй охин” анхны бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон. Саяхан хэвлэлд өгсөнд ярилцлаганд “….Эмэгтэй хүн урлагийн хүн байх гэдэг хамгийн хэцүү зүйл. Тийм учраас бид хоёр зоригтойгоор “Ирээдүйд охиныгоо жүжигчин болгоно. Яг энэ мэргэжлээр явах хүүхэд” гэж хэлж чаддаггүй юм. Юмыг яаж мэдэхэв охин маань ирээдүйд өөр мэргэжил сонговол бид хоёр баярлана уу гэхээс гайхахгүй. Ер нь жүжигчин мэргэжлээр явбал амжилт олох нь тодорхой л харагдаж байгаа юм..” хэмээн хэлжээ. Дахин гэр бүлээрэй олон сайхан уран бүтээл гарахыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *