Хүн надад атаа өвөртлөн муулж байхад, би байгаагаараа л байдаг. Холуур муу хэлчихээд, инээгээд уулзахад нь би бас байгаагаараа л байдаг. Тэнгэрт тултал хөөргөн магтахад ч, би байгаагаараа л хүлээж авдаг. Тэгээд намайг газарт унагахыг оролдоход ч, би бас байгаагаараа л байж ирсэн. Тэнхээтэй үед түшээд ирэхэд нь тосоод авдаг, би байгаагаараа л байдаг. Мэдэл багадахад тойроод алсрахад нь, мөнхийн дотно мэт би байгаагаараа л байдаг. Тусыг минь мартаж, туйлж явахад нь ч би байгаагаараа л байдаг. Тэглээ гээд муудсан зүйлгүй ээ, БИ БАЙГААГААРАА Л БАЙНА… Сөрөг хүний нөлөө Бусдын зөвлөгөө, дэмжлэг авахын тулд зовлонгоо ярьдаг хүмүүс байна. Бас өөрийнхөө сөрөг энергийг бусдад өгөх зорилготой хүн ч байна. Энэ хоёрыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Хоёрдугаар бүлэгт хамрагдаж байгаа хүмүүс таныг зүрх сэтгэлгүй, хүн ойлгодоггүй гэж буруутгах болно. Тэд өөрсдийнх нь үгийг сонсохгүй байгаагийн шалтгааныг ойлгохгүй. Тэд таныг гэм зэмтэй мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байгаа эсвэл ямар нэгэн таагүй байдалд оруулахыг хичээнэ. Та үүнд нь санаа бүү зов.
Хортой харилцаанаас татгалзаж чадсанаар та өөрийнхөө энергийн урсгалыг идэвхжүүлж, өөрийгөө хүндлэх чадвар нэмэгдэх болно. Яагаад гомдол сонсох хэрэггүй вэ? Гомдол хэлж байгаа хүн амьдралаа өөрчлөхийн тулд юу ч хийдэггүй. Тэд өрөвдүүлэх дүрийг сонгосон. Түүний сэтгэл зүйн тогтоц бас дэлхий ертөнцийг ойлгох чадвар нь ч тийм. Түүний үгийг сонслоо гээд та юугаар ч тусалж чадахгүй? Юугаар ч шүү. Түүнд тусламж хэрэггүй, түүнд ярих л хэрэгтэй. Зорилгогүй яриа ямар ч утгагүй. Гомдол хэлснээр өөрийнхөө азгүйтэл, бүтэлгүйтлийг цайруулж байгаа хэрэг юм. Зөвхөн мэргэжлийн хүн л тэдний сэтгэл зүйг өөрчилж чадна. Хүний өөрийн муу бодол бусад хүнд мөн сөргөөр нөлөөлдөг. Тулгарсан асуудалд байнга гомдоллоод байвал асуудлаа хэзээ ч шийдвэрлэж чадахгүй, яагаад гэвэл та шийдвэрлэх хүсэлгүй байгаа юм. Гомдол хэлж байгаа хүнийг ч мөн адил тайтгаруулж чадахгүй, яагаад гэвэл түүнд тайтгарал огт хэрэггүй. Түүний хүсэн тэмүүлж байгаа цорын ганц зүйл бол – өөрийнхөө хувь тавилангаас зугтааж хариуцлагаасаа мултрах л хүсэл юм. Өөрөөр хэлбэл ямар ч боломжгүй зүйлийг хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *