Хайрлаад ч хайр даадаггүй хүн гэж байдаг юм.. •Дасгах гээд дасаж дөхдөггүй хүн гэж байдаг юм.. •Итгэе гээд итгэл хүлээдэггүй хүн байдаг юм.. •Илүү ихийг өглөө ч сэтгэл нь ханадаггүй хүн гэж байдаг юм.. •Ханиллаа ч зангаа таниулдаггүй хүн гэж байдаг юм.. •Уйллаа гээд нулимсыг чинь арчихгүй хүн гэж байдаг юм.. •Хичнээн мэрийлээ ч үнэлдэггүй хүн гэж байдаг юм.. •Учирлаж хэллээ ч үгийг чинь ойлгохгүй хүн гэж байдаг юм.. •Сэтгэлээсээ хэлсэн үгийг сэтгэлээсээ сонссон хүн л ойлгоно. Өөрийгөө өдөр бүр хайрладаг хүний амьдрал үргэлж гэрэл гэгээтэй байдаг. Өөрийгөө хайрладаг хүний сэтгэл санаа үргэлж өөдрөг байдаг.
Өөрийгөө хайрладаг хүн хүссэн ажилдаа орж чаддаг, хүссэн мөнгөө хийж чаддаг. Мөн хайр дурлалын харьцаагаа бэхжүүлэхээс гадна, сэтгэлийн зовиураас хүртэл өөрийгөө гаргаж чаддаг. Өөрийгөө хайрласан хүн баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байдаг. Өөрийгөө хайрлана гэдэг бидэнд тохиосон хамгийн сайхан зан чанар. Өөрийгөө хайрлаж чадна гэдэг гайхамшигтай. Тийм ч учраас “өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлаагүй тохиолдолд хэн ч чамайг хайрлахгүй, өөрийгөө бусдаар хайрлуулахыг хүсвэл эхлээд өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлахаа мартваа…” гээд л өөрийгөө хөгжүүлж, өөртөө туслах бүх ном сэтгүүл, нийтлэл дээр бичсэн байдаг. Харин өөрийгөө яг яаж хайрлах вэ? энэ тухай би өнөөдрийнхөө бичлэг дээр оруулахыг хүслээ. Өөрийгөө хайрлах 8 алхам 1. Өөрийгөө шүүмжилж, зэмлэхээ зогсоо. Өөрийгөө шүүмжилж, зэмлэж байгаа хүн өөрийнхөө тухай сөрөг бодолтой байдаг. Тиймээс бодлоо өөрчилж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Санаж яв: Сөрөг бодолтой хүн амьдралдаа хэзээ ч эерэг өөрчлөлт гаргаж чадахгүй. Зөвхөн эерэг бодолтой хүн эерэг өөрчлөлт гаргадаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *