Өөртөө итгэх итгэл илүү өндөр байлаа гээд илүү дээр байна гэсэн үг биш. Онолын хувьд, чиний өөртөө итгэх итгэл өндөр байх хэрэгтэй ч хэт өндөр байж болохгүй. Нарциссист буюу өөртөө дурлагчид өөрийн үнэлэмж өндөр байдаг ч өөртөө итгэх итгэл нь хэврэг, тогтворгүй байдаг. Өчүүхэн “доромжлол” ч тэднийг хүндээр “шархдуулдаг”. Иймд сайн, тогтвортой өөртөө итгэх итгэлтэй хүмүүс өндөр боловч хэврэг өөртөө итгэх итгэлтэй хүмүүстэй харьцуулахад сэтгэл зүйн хувьд илүү эрүүл байдаг. Өөртөө итгэх итгэл гадаад үзэмжтэй хамааралгүй. Судалгаагаар өөрийн үнэлгээ доогуур хүмүүс гадаад үзэмжээрээ өндөр үнэлгээтэй хүмүүстэй адилхан дүгнэгддэг гэжээ. Гол ялгаатай зүйл нь бид өөрсдийгөө хэрхэн авч явдагт байгаа юм. Адилхан хоёр царайлаг хүн байлаа гэж бодъё. Өөртөө илүү сэтгэл ханамжтай, илүү дур булаам хувцасладаг, өөртөө итгэлтэй нэг нь арай хайнга хувцасладаг, өөртөө итгэлгүй нөгөө хүнээсээ харьцангуй өндөр сэтгэгдэл бусдад үлдээх нь тодорхой юм. Хэрэв царайлаг хүмүүс анхаарлын төвд илүү их байж, магтаал хүртдэг учир өөртөө итгэлтэй л байх ёстой гэж та бодсоор байвал дараах зүйлийг бодож үзээрэй…
Өөртөө итгэлгүй хүмүүс магтаалыг ойшоодоггүй. Харамсалтай нь өөртөө итгэлгүй байдал биднийг өөрийн үнэмлэмжээ дээшлүүлэхэд хэрэгтэй байдаг магтаал, эерэг зөвлөгөөг ойшоохгүй болоход хүргэдэг. Өөртөө итгэлгүй үед бид магтаал хүртэх эрхгүй гэж боддог бөгөөд магтаалын үзүүлэх үр дүн өндөр байна гэж хүлээснээр илүү стресстддэг. Олон хүмүүс өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх үүднээс магтаал хэлэхдээ эерэг баталгаа хэлбэрээр хэлдэг “Би дур булаам бөгөөд хайрлуулах эрхтэй,” эсвэл “Би удахгүй өндөр амжилтанд хүрэх болно.” Харамсалтай нь… Эерэг баталгаа өөртөө итгэлгүй хүмүүсийг улам л сэтгэлээр унагадаг. Харамсалтай нь эерэг баталгаа хамгийн их шаардагддаг өөртөө итгэлгүй хүмүүс үүнийг өөртөө хэлэхэд илүү сэтгэлээр унах хандлагатай байдаг. Учир нь бид өөрсдийн итгэл үнэмшлийн хүрээнээс гадуур зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй. Дотооддоо хичнээн сул дорой, хүчгүй санагдаж байгаа хүн өөрийгөө хүчтэй хэмээн хэлэх нь үнэндээ эсрэгээр нь мэдэрч байгаагаа өөртөө дахин сануулдаг. Хачирхалтай нь, эерэг баталгаа ашигтай нөлөөлдөг хүмүүс нь өөрийн үнэлгээ өндөр хүмүүс байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *