Өөртөө итгэх итгэл гэдэг магадгүй мөнгийг сая саяар нь олдог ашигтай бизнес сэдэв болоод байх шиг. Энэ талаар маш их ном, материал, сургалт семинар байдгийг бодохоор энэ талын зүйлс хангалттай их судлагдсан ч юм шиг. Үнэн хэрэг дээрээ тийм биш бөгөөд сэтгэл судлаачид ч өөртөө итгэх итгэл гэж яг үнэндээ юу болох талаар маргалдсан хэвээр. Гэхдээ хэдэн арван жил маргалдсаны эцэст сэтгэл судлаачдын санаа нэгдсэн хэдэн зүйл байгааг дараах байдлаар хүргэе. Олон төрлийн өөртөө итгэх итгэл бий. Өөрийн үнэлэмж нь ерөнхий (өөрийгөө ерөнхийд нь юу гэж үнэлдэг) болон тодорхой (тодорхой дүр, амьдралын хүрээнд өөрийгөө хэрхэн үнэлдэг, жишээ нь эцэг эх, мэргэжилтэн, удирдагчийн хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж) гэж байдаг. Бид бүхэнд хэд хэдэн тодорхой хүрээнд өөртөө итгэх итгэл байдаг ч бүгд адил ач холбогдолтой байдаггүй, учир нь…
Тодорхой зүйл дээрх өөртөө итгэх итгэл ерөнхий итгэлд нөлөөлөх нөлөө харилцан адилгүй. Тодорхой зүйл дээрх өөртөө итгэх итгэл чинь хэдий чинээ чухал байна, төдий чинээгээр ерөнхий өөрийн үнэлэмжинд чинь нөлөөлдөг. Жишээ нь, хэрэв хоол хийх танд тийм ч ач холбогдолтой биш бол ойрд хийсэн хоол чинь амтгүй байлаа гээд тийм ч хор хөнөөлтэй биш. Харин та тогооч бол таны өөртөө итгэх итгэлд чинь нөлөөлөх нь дамжиггүй. Яагаад гэвэл: Бидний өөртөө итгэх итгэл өдөр бүр, цаг тутамд хувьсч байдаг. Зарим өдөр бид өглөө сэрээд л өөртөө итгэлтэй босдог байхад эсрэгээрээ өөртөө огт итгэлгүй байдалтай маргаашийг угтах нь ч бий. Бид өөрийн үнэлгээг ерөнхийдөө сайн эсвэл муу гэж боддог ч үүнээс ч нарийн, хувьсамтгай байдаг. Бидний өөртөө өгөх дотоод үнэлгээ болон гаднаас ирэх бусдын санаа бодлоос үндэслэн бидний итгэл байнга өөрчлөгдөж байдаг. Зарим хүмүүс бусдаас илүү өөртөө итгэлтэй байдаг ч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *