1. Бие биенээ үнэн сэтгэлээсээ хайрласан хоёууд хэзээ ч хөгширдөггүй. Тэд нас өндөр болоод үхэж болох ч, зүрх сэтгэл нь залуу хэвээрээ үхдэг. Артур Вин Пинеро 2. Энэ дэлхийд жаргалтай байхад хүнд 3 зүйл л хэрэгтэй: хайртай хүн, дуртай ажил, итгэл найдвар. Томас Эдвард Боде 3. Би чамд зүрх сэтгэлээ өгчихсөөн хонгор минь, чи ч бас надад зүрхээ өгөөч! Хоёулаа тэднийг хамтад нь түгжээд, түлхүүрийг нь холоос холд хаячихъя. Фредрик Сандерс 4. Ширүүн борооны дараах нарны туяа тэнгэрийг анагааж, бүхнийг тайтгаруулдаг. Хайр яг түүн шиг. Виллиам Шекспир 5. Чи миний цавуу, чамгүйгээр би юу ч биш, зүгээр л хагархай хэлтэрхийнүүд… Майли Сайрус 6. Хайр гэдэг яг л алдалж дэлгэсэн гартай адил. Хэрэв чи хайрын өмнө гараа хумхивал, эцэстээ өөрийгөө л тэвэрч хоцросноо мэдрэх болно. Лео Бускаглио 7. Хайр яг л цуу яриа шиг. Бүгд л түүний тухай ярьдаг ч, хэн нь ч юу нь үнэн, худал болохыг ухаардаггүй. 8. Бодит байдал зүүднээс ч илүү гайхамшигтай, сайхан санагдах үед дуг хийхийг ч хүсдэггүй. Энэ үед л чи өөрийгөө хайртай болсон гэдгээ мэднэ. Dr. Seuss 9. Жинхэнэ хайр “бид” гэдэг үгийг, “би”-г үгүйсгэлгүйгээр бүтээдэг. 10. Хүн зүрхнийхээ нүдээр л юу зөв болохыг, олж харж чадна.
Хамгийн чухал юмс жинхэнэ нүдэнд үзэгддэггүй. Антойн де Сэйнт-Экзюпери 11. Романтик хайртай учирсан хүн нөгөө хүнээ өөрийн болгохыг хүсдэг. Жинхэнэ хайртай учирсан хүн нөгөө хүнээ жаргалтай байлгах сонголтыг л хийдэг. Маргарет Андерсон 12. Чи минь над дээр яг улаан дарс, зөгийн бал шиг ирсэн. Чиний бурам миний уруулыг чихэрлэг амтаараа шатаасан. Эйми Ловелли13. Дурлалд нэрвэгдсэн хүн бүхэн яруу найрагч болдог. Платон 14. Чамайг надад инээмсэглэл бэлэглэх тоолонд би од шүүрдэг байсан бол, одоо миний алганд шөнийн тэнгэр тэр чигтээ атгаастай байгаа. 15. Мөрөөдөл, хайр хоёрт боломжгүй зүйл, хязгаар гэж байдаггүй. Жэйнос Арнэй 16. Чиний хоолой надад урсгал усан дээр хөврөх хөгжим шиг сонсогддог. Лорд Байрон 17. Хэн нэгнийг гүн гүнзгийгээр хайрлахад хүн хүчтэй болдог. Хэн нэгнээр гүн гүнзгий хайрлуулахад хүн зоригтой болдог. Лао Цзы 18. Чиний хурууны хээ одоо ч тодорч, чиний үнсэлт одоо ч амтагдаж, чиний дуу хоолой одоо ч зөөлнөөр цуурайтдаг тийм нэг газар миний хаа нэгтээ бий. Тэр газарт чи бид хоёр үүрд хамт байх болно. Гречен Кэмп 19. Гоо сайхан бүрийг олж харах нүд хаа нэгтээ бий. Үнэн бүрийг сонсох чих хаа нэгтээ бий. Хайр бүрийг хүлээж авах зүрх хаа нэгтээ бий. Иван Пэнин 20. Хайрын арифметик, 1+1= бүх зүйл, байдаг бол 2-1=юу ч биш болдог. Мигнон МкЛафлин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *