Нойтон сальфетка нь анх 1950-аад онд үйлдвэрлэгдэж эхэлсэн. Үйлдвэрлэгдээд 70 жил өнгөрч буй энэ зүйлийг хүмүүс дан ганц арьс цэвэрлэх зориулалтаар ашиглахаа больсон байна. Ядаж л хэрэглэж дуусмагцаа савыг нь ашиглах гэх мэт. Ингээд тантай хуваалцаж буй 6 аргатай танилцъя:

1. Ханын залгуурын бүрхүүл

Үүнийг хийснээрээ та маш хямд зардлаар гэрийнхнээ, ялангуяа бяцхан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна.

2. Үсний буржгарыг арилгах

Хэрвээ та буржгар үстэй ба гэнэтийн шаардлагаар түүнийгээ арилгах хэрэг гарвал, зүгээр л нойтон сальфетка гаргаж ирээд асуудлаа шийдчих. Тийм ч удаан тогтоохүй гэхдээ жижиг уулзалт мэтийг даваад гарна.

3. Гарын хайрцаг, сав

Та нойтон сальфеткаа хэрэглэж дуусчихаад савыг нь хаях гэж яарах хэрэггүй. Та хайрцагнуудыг жижиг сажиг зүйлсээ хадгалах сав болгож болох ба пластик хог хаягдлыг багасгах тал дээр ч хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.

4. Шал угаагч

Бас нэг арга зам нь нойтон сальфеткийг шал угаагч дээрээ холбоод өгчих, солих угаагчгүй байгаа үед чинь тус болно.

5. Busy Board

Busy Board бол та хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх боломж ба моторт сэтгэхүйг нь хөгжүүлж өгнө. Та илүү их мэдээллийг google-ээс busy board хэмээн хайж мэдээрэй.

6. Дугтуй цавуудах

Хэрэв танд цавуу байхгүй бол заавал дугтуйгаа шүлсдээд байх хэрэггүй. Зүгээр л нойтон сальфетка гаргаж ирээд арчаад өг.

Танд манай нийтлэл таалагдвал найзууддаа Share хийж түгээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *