NBA-ийн 2019-2020 оны улирал 3 сарын 11-нд корона вирусээс болж тодорхойгүй хугацаагаар завсарлагдсан. Харин 6-р сарын 4-ний өдөр NBA-ийн Удирдах Зөвлөл улирлыг дахин эхлүүлэх талаар хэлэлцэн баталж, 22 баг 7-р сарын 31-нээс эхлэх хуваарьтай байна.

2019-2020 оны урлирлыг Walt Disney компанитай хамтран, Orlando-гийн ойролцоох Walt Disney Resort-д бүх тоглолт, бэлтгэл мөн орон сууц зэргийг хангаж өгөхөөр тохиролцсон.

NBA-г эргэн ирэх гэж буйтай холбогдуулан зарим нэгэн түгээмэл асуултыг, хариултыг доор оруулав:

1. 2019-2020 оны улирал хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?

Улирал 7 сарын 31-нд урьдчилсан байдлаар эхлэх төлөвтэй байна, дуусах огноо нь 10 сарын 12-ноос хойш…

2. Аль багууд тоглолтонд оролцох вэ?

Дорнод бүсээс:

  • Milwaukee Bucks
  • Toronto Raptors
  • Boston Celtics
  • Miami Heat
  • Indiana Pacers
  • Philadelphia 76ers
  • Brooklyn Nets
  • Orlando Magic
  • Washington Wizards

Өрнөд бүсээс:

  • Los Angeles Lakers
  • LA Clippers
  • Denver Nuggets
  • Utah Jazz
  • Oklahoma City Thunder
  • Houston Rockets
  • Dallas Mavericks
  • Memphis Grizzlies
  • Portland Trail Blazers
  • New Orleans Pelicans
  • Sacramento Kings
  • San Antonio Spurs
  • Phoenix Suns

3. Тоглолтууд хаана явагдах вэ?

Тоглолт болон бэлтгэлүүд The Walt Disney компанийн Walt Disney World Resort-д явагдана. Мөн тоглогчид нэгдсэн campus дотор байрлах болно.

4. NBA-ийн эмнэлгийн протокол.

NBA болон NBPA нар халдварт өвчний мэргэжилтнүүд, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран COVID-19-өөс урьдчилан сэргийлэхээр хатуу чанга хөтөлбөр боловсруулж байна.

5. Энэ удаагийн play-off өөр байх уу?

Үгүй. Тоглох 16 баг шалгарсан даруйд өмнө, өмнөх жилүүдийнхтэй адилаар эхний тойрог, бүсийн хагас финал, бүсийн финал, финал гэх мэтээр шилдэг 7 тоглолтын форматаар тоглоно.

6. NBA Draft хэзээ явагдах вэ?

10-р сарын 15-нд. Тоглолтууд урьдчилсан байдлаар 7-р сарын 31-нд эхэлнэ хэмээн төлөвлөгдсөн байгаа.

7. 2020-2021 оны улирал хэзээ эхлэх вэ?

NBA-ийн 2020-21 оны улирал урьдчилсан байдлаар 2020 оны 12-р сарын 1-нд эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: https://www.nba.com/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *