Санахгүй байлаа гээд бас мартаж болохгүй хувь тавилангаа Сав л хийвэл мартчихаад өдөр өдрийн уртыг барсан байх юм Санах л юм хааяад мартаж боломгүй өөрийн хувь заяагаа Санаа алдан өөрийн мэдэлгүй нэгээр тогтохгүй бодсон байх юм Сайн сайхныг хүсэвч санасанаар болдоггүй хувь тавилангаа Санаагаар болдог бол сая сая удаа өөрчлөх гэж оролдсон байх юм Сэтгэл зүрхнээс авч боломгүй өөр өөрсдийн хувь заяагаа Сэмээрхэн хаа нэгтээ хэн нэгэн гарцаагүй хайсан байх юм Сүсэг бишрэл байлаа гээд төөрүүлж болдоггүй тавилангаа Сүү ч болтугай өргөөд хүн бүр амьдралд дурласан байх юм Сүнс хүртэл дайждаг хорвоод бие биенээ гэх хувь заяагаа Санахгүй байсан ч хамаагүй хүн, хүнээрээ дуусгавал сайхан.

Хааяа ээжээр үг дайна, Төрөө ярихгүй байна. Тэгээд залгахаар утсаа авахгүй, гомдчино. Ээж рүү залгаж, “танай нөхөр утсаа авахгүй байна” гэж үг хаяж байгаад хүчээр ярина. Чамтай яры гэж байна, ярь гээд ээж баздаг хэрэг л дээ хэхэ. Манай аав их олон төрсөн өдөртэй, иргэний үнэмлэх дээр нь 10 сарын 09 гэж байдаг ч энийгээ өөрөө үгүйсгэдэг, жилдээ 2,3 төрдөгдөө😅 Аавтайгаа хоёулахнаа авхуулсан зураг ерөөсөө байдаггүй ээ. Таныгаа гэх урт холын бодолд дараатай явдаг юм шүү хүү чинь, хайртай ганц залуугаас нь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *