УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа зэрэг нөхдүүд Архитай тэмцэнэ гэж зарлаж байна. Аль ч Засгийн газар архитай тэмцээд амжилтанд хүрч байгаагүй юм. Чингис хаан хүртэл архины зохистой хэрэглээг сануулж Цэцэн Хубилай архинд хөлчүүрч эртний Грек Ром архитай тэмцэж буруудсан түүх бий. Америкчууд архийг эсрэг хориг тавиад гэмт хэрэг, мафийн бизнес болгож байсан. Архийг хориглох, үнэ нэмэх тусам нэр хүнд нь өсдөг, шаг гардаг, бэлэг болдог бүтээгдэхүүн шүү дээ. Харин ч эсрэгээрээ хямд, цэвэр уснаас ч ашиггүй бизнес болговол спиртны үйлдвэрүүд багассана. Тэрбум хүн амтай Энэтхэг архины маш бага хэрэглээтэй, архи хямд, нэр хүнд муутай байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа галзуурсан мэт үйлдвэрүүдэд шахалт үзүүлж байхын оронд архинд донтсон, хамаарал бүхий иргэдээ эмчлэх, зав багатай ажил хөдөлмөртөө болгох санал гаргах нь зөв болов уу. Архийг хориглохоор хар тамхины хэрэглээ нэмэгддэг, ямар нэг хэлбэрээр мансуурдаг олон улсын түүхэн сургамж бий
Сая карантины үеэр интернэтээр архи зараад эхэлсэн байна. Архийг зүхэх амархан ч архинд толгойгоо мэдүүлсэн иргэнтэйгээ тулж харьцаад юунаас донтов гэдгийг анзаар. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Архинд ордог этилийн спиртийг багасгах, донтуулах чанарыг байхгүй болгох хэрэгтэй” гэлээ. Энэ бол 100 хувь дэмжмээр санал. Монголд үйлдвэрлэж буй архинууд донтуулдаг, шууд ухаан алдуулдаг гэх гомдлууд байдаг. Бүр шартуулдаггүй гээд толгойны эм шиг зүйл хийсэн гэх мэдээлэл ч байдаг юм. Д.Сарангэрэл болоод эрдэмтдийн хэлээд байгаа шиг донтуулдаг, согтоодог бодисыг аваад хаячихвал архинд хэн толгойгоо мэдүүлэх юм вэ. Хямд үнэтэй, бага градустай ус цэрийтлээ залгилчихаад “Уг нь би агсам тавья гэж бодсон юм” гээд орилоод явна биз дээ. Зарим нэг гишүүдэд хэлэхэд архитай бус архины хамаарал бүхий иргэдээ эрүүлжүүлэх, амьдралтай болгох алхам хий. Тэд ч адилхан хүн. Архи яагаад иргэдийн толгойг мэдээд, оюун санааг нь огцом өөрчлөв гэдгийг шинжлэх ухаанчаар хармаар байна. Юу холиод өгчихөв дөө гээд. Архины чанарт анхаарья гэдэг шинжлэх ухаанч санаачилга шүү гишүүдээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *