Хүмүүс таныг дагах ёстой биш бодитоор тэднийг дагуулах 26 арга бий. Та тэднийг гайхалтай зүйлд уриалан, урамшуулах хэрэгтэй. “Хэрэв таны үйлдэл бусдыг илүү их мөрөөдөж, илүү их суралцаж, их зүйлийг хийж, илүү сайн болоход урам зориг өгдөг бол та удирдагч лидер гэсэн үг” гэсэн Жон Кеэнси адамсийн үгс бий. Шилдэг удирдлага хүмүүсийг гайхашруулж, бишрүүлж, гайхалтай зүйлд хүрэхэд нь урамшуулж байдаг. Энэ бол манлайллын хамгийн өндөр оргил. Таньд дараах 26 шинж байгаа эсэхийг бататгаж, хамгийн сайн шинж чанараараа хэрхэн манлайлж болох вэ гэж өөрөөсөө асуу. Бодитой бай- Өгөөөмөр, итгэлтэй, найдвартай бай.
Зоригтой бай- Эрсдэл, муу үр дүнг ч даван туулах эр зоригийг хөгжүүл. Өвөрмөц бай- Зан төлөв хүмүүст нөлөөлж, тэднийг дагуулж, итгэлийг нь олж авахад тусалдаг. Шийдэмгий бай- Тодорхой бөгөөд зоригтой байдал удирдагчдыг агуу болгодог. Сэтгэл татам бай- Урам зориг, эрх мэдэл, дэмжлэг туслалцаа гэх мэт зүйлстэй холбогд. Хүн бүр эерэг хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг сана. Эрэлхэг зоригтой бай- Хэрэв та өөрийн бодол, үйлдэлдээ зоригтой байвал ямар ч зүйлийг хийж чадна. Зорилгод чиглэсэн бай- Зорилго нь алсын хараа, эрхэм зорилгоор тэтгэгдэж, хүмүүс болон байгууллагыг утга учиртай зорилго руу хөтөлдөг. Даруу бай- Хүмүүнлэг удирдагч байна гэдэг бол бусдад үйлчилнэ гэсэн үг. Өөрийн гаргасан алдаа, бүтэлгүйтэлдээ эзэн байж, байнга суралцахад бэлэн бай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *