7. Хайр яг л цуу яриа шиг. Бүгд л түүний тухай ярьдаг ч, хэн нь ч юу нь үнэн, худал болохыг ухаардаггүй. 8. Бодит байдал зүүднээс ч илүү гайхамшигтай, сайхан санагдах үед дуг хийхийг ч хүсдэггүй. Энэ үед л чи өөрийгөө хайртай болсон гэдгээ мэднэ. Dr. Seussт 9. Жинхэнэ хайр “бид” гэдэг үгийг, “би”-г үгүйсгэлгүйгээр бүтээдэг. 10. Хүн зүрхнийхээ нүдээр л юу зөв болохыг, олж харж чадна. Хамгийн чухал юмс жинхэнэ нүдэнд үзэгддэггүй. Антойн де Сэйнт-Экзюпери 11. Романтик хайртай учирсан хүн нөгөө хүнээ өөрийн болгохыг хүсдэг. Жинхэнэ хайртай учирсан хүн нөгөө хүнээ жаргалтай байлгах сонголтыг л хийдэг. Маргарет Андерсон 12. Чи минь над дээр яг улаан дарс, зөгийн бал шиг ирсэн. Чиний бурам миний уруулыг чихэрлэг амтаараа шатаасан. Эйми Ловел 13. Дурлалд нэрвэгдсэн хүн бүхэн яруу найрагч болдог. Платон
14. Чамайг надад инээмсэглэл бэлэглэх тоолонд би од шүүрдэг байсан бол, одоо миний алганд шөнийн тэнгэр тэр чигтээ атгаастай байгаа. 15. Мөрөөдөл, хайр хоёрт боломжгүй зүйл, хязгаар гэж байдаггүй. Жэйнос Арнэй 16. Чиний хоолой надад урсгал усан дээр хөврөх хөгжим шиг сонсогддог. Лорд Байрон 17. Хэн нэгнийг гүн гүнзгийгээр хайрлахад хүн хүчтэй болдог. Хэн нэгнээр гүн гүнзгий хайрлуулахад хүн зоригтой болдог. Лао Цзы18. Чиний хурууны хээ одоо ч тодорч, чиний үнсэлт одоо ч амтагдаж, чиний дуу хоолой одоо ч зөөлнөөр цуурайтдаг тийм нэг газар миний хаа нэгтээ бий. Тэр газарт чи бид хоёр үүрд хамт байх болно. Гречен Кэмп 19. Гоо сайхан бүрийг олж харах нүд хаа нэгтээ бий. Үнэн бүрийг сонсох чих хаа нэгтээ бий. Хайр бүрийг хүлээж авах зүрх хаа нэгтээ бий. Иван Пэнин 20. Хайрын арифметик, 1+1= бүх зүйл, байдаг бол 2-1=юу ч биш болдог. Агуу хайрын тодорхойлолтууд тоймгүй олон юм. Чи ч бас өөрийнхөө ертөнцөөр хайрыг хэрхэн тодорхойлдгоо бидэнтэй хуваалцаарай. Сэтгэл бол хардах, өшөөрхөх, үзэн ядах биш, хайрлах зориулалттай “эрхтэн”. Сэтгэлээ зориулалтынх нь дагуу л ашигла, зүгээр л хайрла. Бас хэзээд хайр татам бай. Хэн нэгнийг тэгтлээ хайрласны чинь хариу, тэр хүнээс биш байлаа ч өөр хэн нэгнээс заавал ирэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *