Хүн бүр хайрыг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Хэн нэгний нүднээс өөрийгөө олж харахыг, эсвэл бүхнийг ягаан шилээр харахыг хайр гэдэг гээд л… Гоолингоо харин хэн нэгэнд болзол тавьж, хариу нэхэлгүйгээр цаг мөч тутамд санаа тавьж эхлэхийг хайр гэдэг гэж ойлгодог. Доорх алдартнуудын хайрын тухай хэлсэн үгс өр зөөлөн бүсгүй таны урмыг сэргээж ухаарал хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна. Хайрыг юу гэж тодорхойлох вэ? 1. Бие биенээ үнэн сэтгэлээсээ хайрласан хоёууд хэзээ ч хөгширдөггүй. Тэд нас өндөр болоод үхэж болох ч, зүрх сэтгэл нь залуу хэвээрээ үхдэг. Артур Вин Пинеро 2. Энэ дэлхийд жаргалтай байхад хүнд 3 зүйл л хэрэгтэй: хайртай хүн, дуртай ажил, итгэл найдвар. Томас Эдвард Боде
3. Би чамд зүрх сэтгэлээ өгчихсөөн хонгор минь, чи ч бас надад зүрхээ өгөөч! Хоёулаа тэднийг хамтад нь түгжээд, түлхүүрийг нь холоос холд хаячихъя. Фредрик Сандерс 4. Ширүүн борооны дараах нарны туяа тэнгэрийг анагааж, бүхнийг тайтгаруулдаг. Хайр яг түүн шиг. Виллиам Шекспир 5. Чи миний цавуу, чамгүйгээр би юу ч биш, зүгээр л хагархай хэлтэрхийнүүд… Майли Сайрус 6. Хайр гэдэг яг л алдалж дэлгэсэн гартай адил. Хэрэв чи хайрын өмнө гараа хумхивал, эцэстээ өөрийгөө л тэвэрч хоцросноо мэдрэх болно. Лео Бускаглио 7. Хайр яг л цуу яриа шиг. Бүгд л түүний тухай ярьдаг ч, хэн нь ч юу нь үнэн, худал болохыг ухаардаггүй. 8. Бодит байдал зүүднээс ч илүү гайхамшигтай, сайхан санагдах үед дуг хийхийг ч хүсдэггүй. Энэ үед л чи өөрийгөө хайртай болсон гэдгээ мэднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *