Хүн болгонд ухаан байдаг яг зовлон шиг Хүн болгонд сэтгэл байдаг яг жаргал шиг Хүн болгонд бодол байдаг яг мэдлэг шиг Хүн болгонд зүрх байдаг яг чулуу шиг Хэрвээ хүн…Хүн шиг амьдрал туулдаг бол юу боллоо гэж хүнээ алдах юм Хэрвээ хүн…Хүн шиг ухаантайсан бол юу боллоо гэж гэнэн томоогүй байх юм Хэрвээ хүн…Хүн шиг хэрсүү байсан бол юу боллоо гэж дахин алдах юм Хэрвээ хүн…Хүн шиг байдаг байлаа ч хүн хүндээ яагаад дургүй юм бэ?…Хэцүү байх болно амьдралд амар хялбар зүйл гэж огт алга! Хатуу байх болно амьдрал аманд өөрөө ороод ирдэг шар тос биш Харанхуй байх болно амьдралын үзүүрт гэрэл ч бий байж ч магад Хайр үлдэх болно амьдралаас хайрлахаа хэзээ ч бүү зогсоо!
Ахад нь, эрэгтэй дүүд нь хүсдэгийг охиндоо яг адилхан хүсээрэй. Сэтгэл дүүрэн хүн болоорой гэж. Гэр нь гэрэлтэж, хайраар бялхаж амьдрахыг л ерөөгөөрэй. Дур сонирхолтой ажлаа хийж, авьяас чадвартаа дүйсэн цалин хөлс авч. Ууланд авирч, усанд сэлдэг байхыг. Хүрэх уртдаа харайж, тэмүүлсэн өндөртөө үсэрч сурахыг. Охидод хөвгүүдээс онцгой хандах, тусгай үзэх хэрэггүй. Хүүдээ хэлж сургадгийг, хүүдээ үзүүлж харуулдгийг, хүүдээ хийж өгдөгийг яг адилхан л зориулаарай. Нялзрай турьхан юм гэж бие эрхтэнээр нь салган бүү дөвийлгөөрэй. Охид хөвгүүдийн адил зоригтой, бүхнийг чадна. Гэхдээ “Чи яг хөвгүүдтэй адил байх ёстой” гэж хүйсийг нь дорд үзсэн шаардлагыг хэзээ ч бүү тулгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *