Уламжлалт анагаах ухаан дэмжигчдийн зөвлөдөг зөвлөгөөнүүд дундаас нимбэгийг төрөл бүрийн амтлагчтай хольж хэрэглэх арга нь чухал ач холбогдолтой байдаг. Сонирхолтой биш байна гэж үү? Өнөөдөр бид нимбэг, давс, перцийн тухай ярих болно. Энэ эм эхний ээлжинд ханиад томуунаас сэргийлдгээрээ алдартай. Бусад тустай үйлчлэлийг доороос уншаарай! 1. Ханиад хүрсэн үедээ халуун бүлээн шингэн аль болох сайн уу. Гэхдээ илүү хурдан эдгэрэхийг хүсвэл ус эсвэл цайндаа бага зэрэг давс, перц, нимбэгний шүүс нэмээрэй. Эсвэл зүгээр л давс, перцтэй зүсэм нимбэг идэж болно. 2. Хэрэв хоолой өвдөж байгаа бол дараах уусмалаар хоолойгоо зайлаарай: 200 мл бүлээн ус, ½ цайны халбага нимбэгний шүүс, ½ цайны халбага давс. 3. Хумсаа дэвтээдэг усандаа 2 дусал нимбэгний шүүс, чимх давс хийвэл илүү үр дүнтэй байх болно. 4. Нимбэг, давстай үнэрт ванн нь целлюлитээс ангижрахад тусална.
5. Шартсан үед улаан лоолийн шүүсэнд 2-3 дусал нимбэгний шүүс, чимх давс, чимх хар нунтаг перц нэмээд уугаарай. 6. Хэрэв та илүүдэл жинтэй бол өдөр бүр нэг аяга бүлээн усанд ¼ цайны халбага нунтаг хар перц, 1 амны халбага зөгийн бал, 2 амны халбага нимбэгийн шүүс нэмж уугаарай. 7. Дотор муухай оргиж байгаа үед усандаа нимбэгний шүүс, хар перц нэмж уух хэрэгтэй. 8. Шинэ амт амталмаар байна уу? Хэрэв нимбэгийн хальсыг жижиглээд, хар перц, давс холивол гайхалтай өвөрмөц амтлагч болох болно. Энэ амтлагч ямар ч хоолонд гайхалтай амт оруулахаас гадна бодисын солилцоог хурдасгахад тусална. Давс, перцтэй нимбэгийг ханиаднаас хамгаалахын тулд хэрэглэхээс гадна энэ жимсийг хоолондоо хэрэглэж хэвшээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *