Бөөр эмчлэх ардын эмчилгээ Бөөр муудаж өвдөхөд: – Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ – Цахилдагны үндэс чанаж уух их сайн, цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ – Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог – Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдгийг би олон удаа үзэж байна – Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.
– Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн. – Бөөрний чулуутай хүн нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг. – Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна – Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно – Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна – Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай – 1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн -Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн -Тарвагны хорхогны шөлөнд чинжүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй -Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө. Шар тос, Арвайн гурил,бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ. Хураах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *