Ургамал гэдэг өөрөө эм юм. олон өвчнийг ч анагаах эд шидтэй Хоолоо шингээж чаддаггүй гүйлгээд байдаг хүмүүс хусны хагийг 2-3 аяга буцалсан халуун усанд амны том халбага хийж хандалж хонуулаад хоолны дундуур 2,3 балга хооллож дуусаад 2,3 балга 10аад мин дараа дахин 2,3 балгана. Үүнээс хойш хоол боловсрох явцад гэдэс базалж гүйлгэх шинж өөрт мэдэгдэх болгонд 2,3 балгаар ууна. 2,3 балгасны дараагаар удалгүй гэдэс базлалт тавирч гүйлгэхээ болино.Базлалт хэвээр байвал зүгээр болтол нь ахин уугаарай! Иймэрхүү маягаар өөрийнхөө зовиурьт тааруулан ууснаар хоолны дараагаар гүйлгэдэг зовиурь тань 1-3 хоногтоо зүгээр болно.Өтгөн хэвийн болно.
Хаг бүрэн хандлагдаж дууссан эсэхийг мэдэхдээ ургамлаа зажлаад амталж үзээд амтгүй болсон бол шүүгээд хаяж болно. Хусны хагаа даавуун уутанд чийг авахааргүй хуурай сэрүүн газар хадгална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *