Тархины хавдартай гэх мэт хүнд өвчтэй бол учир мэдэх мэргэжлийн хүнд заавал үзүүлж байж уух хэрэгтэй шүү. Энэхүү эмчилгээг хийхийн тулд: •1 кг самар ястай нь бяцалж / бүр нунтаглахгүй архи нь шүүгдэхгүй болчихно/ болж өгвөл 10 сард самрын шим чөмгөндөө орсон үед ( чөмгөнд архи шингэх ёстой ), •1 литр 40% цагаан архинд хольж, 21 хоног харанхуй газар шилэн саванд дарна. 21 хоногийн дараа сайтар шахаж шүүж авахад /маарал эсвэл шүүс шахагчаар шахаад/ 350-400гр хиртэй самрын тос хөвсөн хүрэн бор өнгийн болсон бэлдмэл эм маань бэлэн болно. За тэгээд дунд нь таслахгүй тэвчээртэй тууштай уух нь хамгийн чухал шүү. Өдөрт 15-20 граммаар хоолны дараа өдрийн 3 удаа ууна. Жич: Мэдээж хөхүүл ,жирэмсэн , спиртийн харшилтай хүн дэмий биз дээ. Эмчилгээнд хэрэглэж байгаа болохоор сайн чанартай архи сонгоорой. Учир муухан спирттэй архи спирт илүү үнэртэж амтагддаг юм байна лээ. Харин сайн архиар дарах үед спирт амтагдахгүй самар илүү үнэртэж амтагддаг юм шүү! Харин би өглөө оройдоо хоолны дараа 20 гр уудаг.( Өдрийн цагт гадуур ажилтай үед мартана эсвэл гаргаад уух боломжгүй санагдсан Харин гэртээ бол ОК.) Хамгийн чухал нь таслахгүй мартахгүй ууж байж үр дүнтэй шүү! Эхний эмчилгээний үед хууч хөдөлж толгой өвдөж хэд хоносон харин тэр нь уг үндсийг нь эмчилж байгаа нь юм билээ. Түүнээс хойш ямар ч хүнд үе яаж ч ядарсан ахиж толгойн эм уухаа больсон доо. Мэдээж ханиад гэх мэтчилэн өвчин тусуул өвдөж л таарна л даа. Ид шидтэй мэт ойлгож болохгүй шүү. Намайг 3 сардаа нэг удаа энэхүү эмчилгээг хийж бай гэсэн. Гэвч би 2 сард нэг уусан. Одоогоор би 4 курс уусан. Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм. За та нарын хэрэгтэй нэгэнд нь хэрэг болох байх гээд бичлээ. Гэгээн оюундаа хэрэгтэйг нь тунгаан биз дээ.. Цөөхөн Монголчууд бид эрүүл энх урт удаан наслах болтугай !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *