Шинэ хэл сурна гэдэг тийм ч амархан зүйл биш. Хэлний багш хэдий хэрэгтэй сайн ч гэсэн хэлний апп нь сургалтыг илүү хялбар болгосон. Хэлний вебсайтуудтай харьцуулахад, аппууд илүү интерактив туршлага санал болгодог байна.

1. Duolingo

Duolingo бол тоглоомон болон хэл сурах гэсэн хоёр функцыг маш амжилттай хослуулсан апп юм. Expanded Ramblings-ийн мэдээллэж байгаагаар тус апп нь одоогоор 300 сая давсан хэрэглэгчидтэй байгаа юм.

Duolingo өвөрмөц ойлголт болон ашиглахад хялбар байдлыг хэрэглэгчиддээ санал болгодог ба хичээлүүдийг унаган хэлтэй бүтээгчид бүтээгдсэн, ямар нэгэн алгоритм болон дата дээр суурилдаггүй гэдгээрээ давуу талтай

Энэ апп нь үнэгүй ба Duolingo Plus-ийн худалдан авахыг хүсвэл 9.99$-оор шинэчилж болно. Англи хэл дээр суурилан хэл сурах хүсэлтэй хүмүүсийн дунд алдартай, 25 хэл санал болгодог мобайл апп.

2. HelloTalk

HelloTalk бол ярианы чадвар дээр суурилсан апп байгаа. Төрөлх хэлтэй хүмүүстэй нь холбогдох боломжийг олгодог. Мөн 2 төрөлх хэлтэй хүмүүс ч хоорондоо холбогдож болох ба туршлага солилцож, зорисон хэлээ хамтдаа суралцаад явах боломжийг олгодог гэдгээрээ давуу талтай.

3. Mindsnacks

Та Duolingo-г тоглоомын арга барил багтаасныг санаж байна уу? Тэгвэл Mindsnacks бол заах арга барилыг зүгээр л өөр түвшинд аваачсан. Хэл сурахад тань зориулсан 8-9 тоглоом байдаг. Мөн танд өөрийн ахиц дэвшилээ харах боломжийг олгодог гэдгээрээ давуу талтай.

4. Busuu

Busuu бол social хэл сурах апп ба үүнийг web, android болон ios дээр ашиглах боломжтой. Одоогоор 12 хэл дэмждэг бөгөөд үнэгүй.
Хэрэглэгчидэд энгийн яриа, харилцан яриа, асуултанд хариулах гэх функцууд дээр суурилдаг. Харилцан яриа нь мөн л төрөлх хэлтэй хүнээр бүтээгдсэн байдаг. Хэрэв тэ илүү сайжруулахыг хүсвэл сард 17$ төлнө.

5. Babbel

Babbel бол 2008 онд үүссэн subscription үйлчилгээнд суурилсан апп юм. Lingualift-ийн хэлснээр бол Duolingo-гийн төлбөртэй үеэл. Харин үнэгүй хувилбар нь 40 хичээлийг багтаасан.
Хичээл бүр нь үе шатаар дарааллуулан үгсийн санг зурагтай холбон заадаг бөгөөд сургалтууд нь сурагчдын түвшинд тохируулан боловсруулагдсан байдаг.
Хэрвээ та хэл сурч байгаад хаясан бол Babbel танд хаанаас нь эхэлж сурахыг сонгож өгч чадахаараа онцлогтой. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: lifehack.org

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *