Энгийнээр хэлэхэд, Google өөрийн асар их хэрэгсэл, програмуудаараа интернетийг яах аргагүй давамгайлж байгаа. Google юу ч тохиолдсон бай даван туулаад энэ өндөрлөгт хүрсэн нь үнэхээр гайхалтай. Бүтээгч, хөгжүүлэгчид асар олон application бүтээж тэднийг нь бид өөрсдийн laptop, гар утсан дээрээ татдаг. Гэхдээ контент, маркетингаас гадна залуучууд эдгээр Google-ийн 4 хэрэгслийг ашиглан боловсролдоо хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.

1. Google Earth

2001 оны 6-р сард Google шинэхэн Google Earth нэртэй application танилцуулсан. Энэ нь дэлхийн аль ч улс, хот, барилга байшин, координатыг харуулдаг. Ихэнх багш нар энэ application-ийг ашиглан сурагчиддаа дэлхий ямар харагддаг, тодорхой байршлыг заахын тулд хэрхэн координатыг ашиглах гэх мэтээр ашиглаж эхэлсэн. Мөн тэд сурагчдийг судалгаа шинжэлгээ хийхэд нь тусалж 3D шилийг бүтээж эхэлсэн. Бас нэг төсөлөөс нь цухас дурдахад Google 3D шилнүүдээ гуравдагч орнуудад ханидвлаж эхэлсэн.

Хамгийн гоё нь Google Earth үнэгүй хэн ч дэлхийн хаанаас ч ашиглаж болно.

2. Google Trends

Хүүхдээд эссе бичихдээ ч юм уу ямар нэгэн байдлаар судалгаа хийх шаардлагатай тулгарна. Хэдий тэд нэг сэдвийн дагуу цаасан нэг хуудас бичдэг ч, тэд хэрхэн яаж судалгаа хийх талаар мэдэхгүй л яваа. Google Trends-ийн нэвтрүүлснээр хүүхдүүд хайж байсан мэдээллээ олоход тусална. Үр дүн нь хүмүүс юу хайж байгааг, хэрхэн өсч байгааг, цаашдын судалгаа хийснээр яагаад энэ хандлага өсөн нэмэгдэж байгааг харуулах болно. Хүүхдүүдээс одоо сэдэв дээр анхаарлаа төвлөрүүлж, холбогдох бусад түлхүүр үгсийн жагсаалтыг гаргахыг хүсч байна. Энэхүү үзэл баримтлал нь хүүхдээс ирээдүйн талаар болон нийгэм ямар чиглэл рүү чиглэж байгааг бодохыг шаарддаг.

3. Google Gravity

Энэ хэрэгсэл нь сурагчдад хүндийн хүчний тухай ойлголтыг өгөхөд туслах тул багш нарын дунд нэр хурдацтай тархаж эхэлсэн. Мөн Google Anti-Gravity нь хөвөгч биетүүдийг бүрдүүлдэг тул таталцлын хүч манай дэлхий дээр байхгүй байсан бол юу болох байсныг харуулж ч болно.

4. Google Keyword Planner

Хэрвээ та хүүхдэд бүтээлч аргаар холбогдох түлхүүр үгийн талаар заахийг хүсэж байвал Google Keyword Planner ашиглаарай. Google-ийн санал болгож буй үнэгүй хэрэгсэл нь таны оруулсан түлхүүр үгийн ижил төстэй үгийг хурдан олоход тусална. Энэ нь хүүхдүүдэд хэрхэн түлхүүр үгсийг бүлэглэх талаар заахад тусална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *