“Бацаанууд” нэртэй энэ зургийг Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун олон жилийн өмнө гэрэл зургийн хальснаа буулгаж байжээ. Нэгэн цагт үндэсний бөхийн болоод дэлхийн дэвжээнд ноёрхож явсан энэ залуус тэр үед үнэхээр л “Бацаанууд” байж.

Энэ зургаас та УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, даян аварга Г.Өсөхбаяр, Улаанбаатар хотын дарга, аварга Д.Сумъяабазар нарыг харж байна.

Спортын карьераа дөнгөж эхэлж байсан тэд ийм залуус байжээ. Спортын төв ордноор гэр хийж, тэмцэл, тулаан дундаас анд нөхөд бололцсон тэр үеийн “бацаанууд” одоо бүгд “Аваргууд” болж чадсан нь гайхалтай. Тэр үед харин ирээдүйн аваргууд, ард түмний хайртай хөвгүүд болохоо таамаглаж байсан болов уу. Зураг түүх өгүүлнэ гэгчээр бүгдээрээ жийнсэн яакаар гоёсон бацаанууд тэр үеийнхээ хамгийн “моодны” залуус байсан гэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *