Хятад хоолны газрын ганц орлоготой хоол бол гүзээний салат. Сайхан цэвэрлэж амталсан тэр л хоол монголчуудад илүүтэй таалагддаг.

Хонь үхрийн гүз ээ нь малын хамгийн амттай бас тэжээллэг хэсэг. Хонь гаргаж, гэд эс чанахад хүүхдүүд гүз ээг нь л түрүүлж иддэг.

Тэгэхээр тэжээллэг энэхүү дайвар бүтээгдэхүүнийг нэг хоёрын зэргийг цэвэрлэхэд асуудал гарахгүй. Харин олон тооныхыг бол хэцүү. Угааж цэвэрлэх хүнд ажлыг хялбаржуулснаар гүзээгээр төрөл бүрийн хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

 

Харин Монголчууд гүзээтэй шөлөөр настан буурлуудаа дайлж, тамир тэнхээг нь сэлбэдэг юм.

Эдгээрээс гадна дотор гэдэсний шөлийг ц ус төлжүүлэх, төмөр, иодын дутагдлаас сэргийлэх, яд аргаа тайлах зорилгоор өргөн хэрэглэдэг. Энэ мэтчилэн дотор гэд эсний ид шидийг дурдаад байвал дуусахгүй нь ээ. Тиймээс долоо хоногт ядаж нэг удаа, гэ дэс дотор, тол гой шийр идэж, биеийнхээ эрдэс бодис, амин дэмийг нөхөөрэй.

Тэгвэл хонь, үхрийн гүз ээгээр хэрхэн амтат хоол хийж болох аргаас хүргье.

Үхрийн гүзээний салат – Орц:

  1. Үхрийн гүзээ – 200 гр
  2. Ногоон огурцы эсвэл дарсан огурцы – 60гр
  3. Лууван – 50гр
  4. Улаан сонгино эсвэл ногоон сонгино – 20гр
  5. Гүнжидийн тос – 7мл
  6. Гүнжидийн үр – 2гр
  7. Шар буурцагийн цуу – 15
  8. Хар чинжүү – 0.1
  9. Бага зэрэг давс

Хийх аргачлал:

  1. Үхрийн гүз ээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчид 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод хүйтэн усаар сайтар угаана. Маш нарийхан савхан хэлбэртэй хэрчинэ.
  2. Өргөст хэмх, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод шингэн амтлагч, болон ааг амтлагч-аар амталж сайтар хут гаад таваглан гүнжидийн үр цацна.
  3. Хүсвэл нунтагхар чинжүүний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.

Үхрийн гүз ээний ороомог – Орц:

  • Үхрийн цэвэрлэсэн гү зээ – 300 гр
  • Бусад үхрийн дай вар м ах – 200 гр
  • Гурвалжин будаа – 70 гр
  • Үрлэн перец – 2 гр
  • Давс – 5 гр
  • Төмс – 150 гр
  • Лууван – 50 гр
  • Цэцэгт байцаа – 30 гр
  • Улаан лооль – 20 гр
  • Цоохор майлз – 20 гр
  • Сармис – 3 гр
  • Лоолийн нухаш – 20 гр
  • Улаан чинжүү – 30 гр
  • Улаан перец – 2 гр
  • Цөцгий – 30 гр
  • Ургамлын тос – 35 мл

Хийх аргачлал:

  1. Үхрийн зү рх, б..ө.ө.р, элэ гийг цэвэрлэн болгон бага зэрэг усанд хагас болгож авна. Ямарч амтлагчгүй гээр чанах.
  2. Дутуу чанасан дайвар ма хнуудаа машиндана. Бүдүүн шүүрээр нэг удаа
  3.  Гурвалжин будаагаа сайтар угааж цэвэрлэн тос, давсгүйгээр агшаана.
  4. Машиндсан дотор ма х, гурвалжин будаагаа хольж багсран сонгино, давс, хар чинжүүгээр амт тааруулна
  5. Цэвэрлэсэн гүз ээндээ бэлэн шанзыг ороож хүнсний утсаар боогоод 2-3 удаа усыг нь сольж чанасны дараа лаврын навч, няц алсан сармис, сонгинын хальстой хамт 1.30 -2 цаг зөөлөн гал дээр чанана.
  6.  Төмс, лууванг сармис хэлбэртэй хэрчиж чанан халаасан хайруулын тавганд масло хийж төмсний гадна талд хайрс тогтоон дундаас дээш галаар бага зэрэг шарж өгнө.
  7. Халуун усанд шаз алсан улаан чинжүү, цоохор майлз, улаан лоолийн хальсыг авч, бутлагчаар бутлан нухаш хийж хуурсан улаан лоолийн нухаш дээр нэмж зөөлөн галаар буцалгаад дээр нь цөцгий хийж сүмс бэлтгэнэ.
  8. Цэцэгт байцааг давстай усанд шалзалан гүзээний ороомог, хуурсан төмс лууван, сүмсний хамт таваглана.

Хонины гүзээний Үдмэг – Орц:

  • Хонины бүтэн гүзээ – 1ш
  • Хонины хааны зураа мах – 300гр
  • Хонины элэг – 1ш
  • Сэмжний өөх – 120 гр
  • Өлөн гэдэс – 200 гр
  • Шар лууван – 300 гр
  • Шар манжин – 300гр
  • Бор мөөг – 100 гр
  • Бөөрөнхий сонгино – 70гр
  • Жууцай – 40 гр
  • Сармис – 5 хумс
  • Лаврын навч – 5ш
  • Бөөрөнхий хар чинжүү – 6ш
  • Цагаан гаа – 15 гр
  • Одон гоньд – 1ш
  • Нунтаг хар чинжүү – 0.3
  • Давс – Амтлах хэмжээгээр

Хийх аргачлал:

  1. Цэвэрлэсэн шинэхэн гү зэ эний үсийг дотогш харуулан дэлг эж дотор нь сэ мж ээ дэлгэн тавиад дээр нь нарийн уртааш нь хэрчсэн хонины дал ны м.а.х, э.л.э.г, бор мөөг зэргийг сонгино, сармис, хар чинжүү, жууцай, цагаан гаагаар амтлан хийж амсарыг битүүлэн гадна талаас нь урт хэлбэрт оруулан цэвэрлэсэн өлөн гэдсээрээ сайтар боож өгнө.
  2. Буцалж буй усанд хийж дээрээс нь одон гоньд, лаврын навч, бөөрөнхий хар чинжүүг хийж зөөлөн гал дээр 1.5 – аас 2 цаг орчим чанана.
  3. Гүзээний үдмэгийг болохоос 40 минутын өмнө шар манжин лууванг шөлөндөө хийж болгоно.
  4. Болсон гүзэ эний үдм эгийг гаргаж хувилан хэрчиж шөлөнд нь чанасан ногоотой таваглах ба халуун шөлийг амтлагч ногоонуудаас шүүж дээр бага зэрэг ногоон сонгино, цуугаар амтлан дүрлэг шөл болгон хэрэглэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *