БЗД-ийн 26-р хороонд байрлах “Элизабет” хотхонд барилгаас хүн у.н.а.ж ам.и.а а.л.д.с.а.н харамсалтай хэрэг гарсан.

Одоогоор х.э.р.гийн газарт Цагдаагийн байгууллагынхан очиж, үзлэг шалгалт хийж буй бөгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн хотхоны тус хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Иргэдийн өгч буй мэдээллээр 30 орчим насны эмэгтэй байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Хэрэг гарсны дараа тус байрны цонхоор хүүхэд нь “Ээж ээ” хэмээн орилж байсныг ойр хавийн оршин суугчид нь хэлж байна.

Үсэрсэн үү, хүн түлхсэн үү, санамсаргүй хөл алдаж унасан уу гээд нарийн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Хэргийн газрын үзлэг хийж буй тул өөр мэдээлэлгүй байна.

Тус хэсэг буюу БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-21-ны хооронд хөл хорио тогтоогоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *