Сүүлийн үед охид бүсгүйчүүд битгий хэл залуучууд иогоор хичээллэж, эрүүл мэнд бие галбиртаа ихээхэн анхаарах болсон. Иогийн төвүүдээс томоохонд тооцогддог Venus иогийн төвийн үзэсгэлэнт багш Ану өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Намайг анх иогоор хичээллэж эхлэхэд 2 асуулт толгойд байнга эргэлддэг байсан. Иогачин хүн гэхээрээ л…

  1. Тэнгэрийн илч шиг бүх юманд өгөөмөр байж цагаан хоол идэж гэгээрсэн байх ёстой юм уу?
  2. Иогачин гэхээрээ л чүрийсэн, ямар ч галбиргүй чүдэнз байх ёстой юм уу?

Энэ 2 асуултанд тийм гэсэн хариулт авахыг хүсээгүй. Тийм ч учир урам зориг хурцлагч багш нар маань дандаа америк эсвэл европын фит биетэй иогийн багш нар байсан. Мөн эрэгтэй багш нарын тэр ялгарсан булчин шөрмөс намайг галзууруулдаг байлаа.

Гэтэл одоо харахад 5 дахь жилдээ иог зааж байгаа ч хэзээ ч махнаас гар, ариус гэж заадаггүй юм бна. Өөрийгөө эхэнд тавь, өөрийгөө хайрла, өөрийнхөө төлөө зарим зүйлд чадахгүй, үгүй, завгүй гэж хэл! гэж л заадаг багш болж.

Муу охин байхыг заадаг багш болж.

Мөн олон туйлширсан, уйтгартай хүмүүсд хараалган шүүмжлүүлэн байж #Өгзөг бол бурханы бүтээл гэдэг уриагаараа явсаар байгаа ккк

Эрчимтэй повер иогийг 30 минутын өгзөг хөөлгөж, ургуулдаг өөрийн зохиосон хичээлийн төлөвлөгөөтэй хослуулан зааж ажилласаар..та нарын минь олон мянган үр дүн зогсохгүй туурвих хүч өгсөөр…

Цаашдаа ч #bad_bitch байхыг заасаар байна…..Үүнийг буруу ном гэж бодож байгаа нь өөрсдөө тархиндаа асуудалтай. Ганц л амьдрах энэ насандаа галзуу бас халуухан байцгаая

Хүндэтгэсэн Б.Ариунзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *