Хэрэв нөхөр чинь та нарт халамжтай, гэр зуураа эв найртай байвал айл гэрийн жаргал тэрээ. Энэ бүхэн бол та нар эр нөхөртэйгээ харьцах урлагаас ихээхэн шалтгаална.

Хүнийг өөрөө хайрлаж чадахгүй байж хүнээс хайр бүү нэх. Өрхийн минь тэргүүн, хүүхдийн минь эцэг хэмээн хүндлэн цай идээнийхээ дээжийг бүхнээс урьд барьж хүндэтгэн, өмссөн хувцас өнгө үзэмжинд нь үргэлж санаа тавьж өөд татаж чадсанаараа нөхрийн халамжийг хүртэнэ.

“Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус л дийлдэг” гэсэн ардын мэргэн үгийг санаж, нөхрийнхөө аливаа эндэл осол, залхай явдлыг уурлаж уцаарлаж, сайн муу үгээр хэлж засдаггүй юм. Энэ үед ухааны урыг гаргаж, энэ байдлаас гаргах эвтэй үгийг олж хэлж, уурласан ч уурлаагүй дүрд тоглон, уян налархай зангаараа түүнийг эрхэндээ оруулж болно.

Хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө хар ааж зү хэж, тэ нэг ма нгарт нь хүрч бүү хэл. Эцэг хүн бол хүүхдүүдийнхээ хувьд шүтэх шүтээн нь байдаг. Хүүхэд чинь эцгээ хүндэтгэх тэр хэмжээгээр чамайг хүндэтгэнэ гэдгийн бүү март.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *