Гаднаас орж ирж байгаа хүн гэрийн эзнийг биш, эзэгтэйн царайг харж орж ирдэг юм шүү. Зан аашны сайхнаар илүү нэр хүнд олдог юм шүү.

Хамт олны дунд байхдаа эр нөхрөө хүндэлж, нөхрөөсөө эмээсэн мэт бай. Ингэлээ гээд өөрт чинь муу юм болохгүй. Үг хэл, үйл хөдлөлөөрөө би үүнийг мэднэ гэх зан гаргавал энэ хүүхэн нөхрөө захирсан “мэдэлтэй” авгай гэж магтахаасаа “нөхөртөө дээр элхүү хүүхэн” гэж муу хэлдгийг санаарай.

Нөхрийгөө уур лах үед уурлах юм бол гал дээр тос нэмсэнтэй адил болно. Уурласан хүмүүсийн дундаас ухаалаг шийд гардаггүй юм. Харин нөхөртөө тэр цагт хэлэх гэсэн үгээ эв найртай үедээ ингэх нь дээр байсан гэх мэтээр зөвлөж чадвал нөхөртөө өөрийн санасныг ойлгуулж, аливаа зүйл санаснаар чинь бүтэх болно.

Хадмуудаа халамжилж хайрыг нь хүлээгээрэй. Ханийн сэтгэлийн хамгийн эмзэг зүйлийн нэг тэр шүү.

Айл гэдэг чинь эрээрээ нэрлэгдэж, эхнэрээрээ үнэлэгддэгийг санаж яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *