“Үл таних эмэгтэй”, “Өдөр өдрийн нар”, “Хоёулаа унтах уу”, “Хөлтрөг”, “Улаан пальто” зэрэг олон уран сайхны кинонуудаар та бидний танил болсон СТА жүжигчин О.Долгор.

Эгэл даруухан төрхтэй тэрээр тэр бүр олны өмнө гараад, өөрийгөө сенсацилаад явдаг жүжигчин биш.

Тэрээр “Би ханийхаа тухай ярих дуртай. Түүнийг ярихаар гэрэл гэгээ тодроо ирдэг. Гэр бүлийн халамж гэхээр завсар зайгүй “хайраа” гэж дуудахыг хэлдэггүй. Хамгийн гол нь хүнийг ойлгодог, ямар ч үед мэдэрдэг байх нь чухал. Заримдаа хүү минь уйлахад миний хань намайг амраах гэж босож, хүүгээ тэвэрдэг. Тэр үед л хайр, халамжийг нь илүү ихээр мэдрэгддэг.

Эр хүнд холч ухаан гэдэг давуу чанар яах аргаггүй байдаг юм билээ. Бид одоо жендэрийн хууль гээд яриад л байна. Эрчүүдийг өнөөдөр эмэгтэйчүүд толгойлж байна гэж үзээд байгаа. Хэдийгээр тийм боловч монгол эр хүний холч ухаан тайван амгалан байдал байдаг ч үүнийгээ илэрхийлж гаргаж чадахгүйгээсээ эмэгтэйчүүдэд янз бүрээр хэлэгдээд байдаг ч байж болно. Манай нөхөрт дээрх зан төрх байдал илэрдэг гэж би боддог учраас ноён нуруутай монгол эр хүн юм болов уу гэж бодож явдаг” гэжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *