Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг.

  • Алсын хараатай
  • Холч ухаантай
  • Өршөөнгүй сэтгэлтэй
  • Эв найртай
  • Эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг.

Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эдлэм, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх зэргээр шинжих ёс байжээ. Бэр шинжих ёс ч мөн бий.

Хүүгийн аав өөрийн бүлд тохирох, ухаалаг, үйлэнд уран, үгэнд цэцэн, унд устай, ажилч, амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцэхүйц бүсгүй хүнийг сонгож 6-8 сар орчим бэр болох хүнээ ажиглаж, зэрэгцээ нутаг нугын хүмүүс түүнд ямар байдлаар хандаж байгааг танддаг байна.

Удам гарал, хүргэн бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, бие галбир, царай зүс, ажилч хичээнгүй байдал, ёс журам, эрдэм чадвар эзэмшсэн байдал, нас сүүдэр, жил зохицох эсэх зэрэг долоон шинжээр үздэг бөгөөд удам судар буюу өмнөх гурван үед нь хул га й хийх, ху дал хэлэх, ужиг өв чтэй эсэх, аа ш ав ир муу эсэх зэрэг байдлыг шинждэг.

Ялангуяа ужиг ху уч өв чтэй бол гэрлүүлэхээс татгалздаг байсан бөгөөд энэ нь удамшил, хос хоёрын үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн ёсон байжээ.

Мөн овог дотроо юм уу, эсвэл эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторхи төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээ рлэн цус ой ртож үр хүүхэд нь ухааны х омс дол, бие эрхтний эмгэгтэй төрөхөөс сэргийлдэг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *