Mongolian next top model  шоуны анхны ялагч Цэрэндолгор буюу Цэкү өдгөө 23 настай. Ганц бие бүсгүйн амьдралаар амьдардаг тэрээр сүүлийн үеийн моделиуд дундаа өөрийн бие даасан байдал, харизмаараа ялгардаг.

Өөрийн хүч хөдөлмөрөөрөө чамгүй мөнгө олдог гэдгээ нуудаггүй тэрээр сардаа 1-2 удаа тогтмол бүтэн биеийн массажинд ордог ажээ. Энэ тухайгаа “Хүмүүс массажинд орохыг тансаглал юм уу, хааяаа нэг өөрийгөө баярлуулах гэж ойлгодог. Үнэндээ бол тийм биш. Би сардаа 1-2 удаа тогтмол бүтэн биеийн массаж хийлгэдэг.

Халуун гараар тослуулж илүүлэх нь цусны эргэлтийг түргэсгэх механик арга. Цусны эргэлт хурдассанаар бодисын солилцоо сайжирч, хоол боловсруулалт, дотоод орчны тэнцвэрт байдалд эерэг нөлөөтэй.

Тогтмол дасгал хийдэг учраас булчин суллах, арьсны уян хатан чанар нэмэгдэж хөгшрөх унжих, жирэмсэн болоход язрахаас сэргийлнэ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *